Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 04, Ням
К.Роналду дэлхийн аваргын таван тэмцээнд гоол оруулсан цорын ганц тоглогч боллоо

К.Роналду дэлхийн аваргын таван тэмцээнд гоол оруулсан цорын ганц тоглогч боллоо

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-11-25 12:17:16
  "Катар-2022" дэлхийн аварга шалгаруулах тэмцээний "H" хэсгийн эхний тоглолтод Португалийн баг Ганын шигшээг 3:2-оор хожив. Тоглолтын эхний гоолыг Португалийн шигшээ багийн ахлагч К.Роналду 65 дахь минутад 11 метрийн торгуулийн цохилтоор оруулж, дэлхийн аваргын таван тэмцээнд бөмбөг оруулсан цорын ганц тоглогч боллоо. Тэрээр 2006, 2010, 2014, 2018, 2022 онд нийт найман бөмбөг оруулаад байна. Түүнчлэн тэрбээр Португалийн шигшээ багийн гоол оруулсан хамгийн залуу болон хамгийн ахмад тоглогчоор тодров.  2004 оны зургадугаар сарын 12-нд Европын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтод Грекэд 1:2-оор хожигдсон тоглолтод бөмбөг оруулахдаа 19 нас 128 хоногтой байсан К.Роналду Ганын багийн хаалганд гоол оруулахдаа 37 нас 292 хоногтой байв.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-11-25 12:17:16

Сэтгэгдэл бичих