Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 04, Ням
“Хү” хамтлагийг ЮНЕСКО-гийн “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр сонгохоор шийджээ

“Хү” хамтлагийг ЮНЕСКО-гийн “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр сонгохоор шийджээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-11-25 11:52:13

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКОЕрөнхий захирал Одри Азуле Монголын хүнд металл урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Хү” хамтлагийг ЮНЕСКО-гийн “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр сонгох шийдвэрээ энэ сарын 25-ны баасан гарагт тус байгууллагын төв байранд болох ёслолын үеэр зарлана.


О.Азуле Монгол Улсад 2022 оны наймдугаар сард албан ёсны айлчлал хийх үеэрээ “Хү” хамтлагийн найман гишүүнтэй уулзсан бөгөөд тэдний хөгжмийн хэв маяг, үзэл санаа нь ЮНЕСКО-гийн үнэт зүйлс, үйл хэрэгтэй нийцэж байжээ.


Улаанбаатар хотноо 2016 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш дэлхий даяар олон мянган шүтэн бишрэгчтэй болж чадсан “Хү” хамтлаг нь “Хүннү рок” хэмээх хөгжмийн ер бусын урсгалыг бий болгосон юм. Ингэхдээ рок, хүнд металл урсгалыг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад орсон хөөмий, цуур, морин хуур зэрэг Монголын уламжлалт урлаг, хөгжмийн зэмсгүүдтэй хослуулдаг.


Баасан гарагт “Хү” хамтлагийг “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр зарлах гэж буй нь ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал энэхүү өвийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулж буй хамтлагийн хувь нэмрийг хүлээн зөвшөөрч буй хэрэг юм. Үүний хариуд хамтлагийн гишүүд ЮНЕСКО-гийн энэ чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн төлөөлөгчөөр ажиллаж, холбогдох үйл ажиллагаанд оролцож, тус байгууллагын илэрхийлж буй үзэл санаа, дохиог дамжуулан хүргэх амлалт өгөх ажээ. 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-11-25 11:52:13

Сэтгэгдэл бичих