Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
ОХУ-ын “Возрождение” компани Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

ОХУ-ын “Возрождение” компани Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-11-25 09:50:00

ОХУ-ын Санкт-Петербург хот дахь нийтийн тээвэр, тохижилтын “Возрождение” компанийн төлөөллүүд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Хотын даргад уламжилжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол Улс болон ОХУ нь найрсаг, харилцаа хамтын ажиллагаатай. Москва хот түгжрэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх туршлагыг сонсож, судалсан. Иймд Улаанбаатар хотод тулгамдаж буй уг асуудалд хамтран ажиллахад нээлттэй” гэв.

“Возрождение” компани нь Улаанбаатар хотын тээврийн загварчлалыг математикт суурилан боловсруулжээ. Гэхдээ уг загвар бүрэн бэлэн болоогүй тул Улаанбаатар хотын бодит байдалтай уялдуулан цааш боловсруулах зорилгоор нийслэлтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаа аж.
Талууд нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвд суурилан, түгжрэлийг бууруулах загварчлал боловсруулах чиглэлд хамтран ажиллахаар болжээ.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-11-25 09:50:00

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Хотын даргад
магадгүй амралтын өдөр уулзалт зохиосон байх...гэхдээ л хотын дарга гуай нь биеийн хэлэмж гэх үү үйлдэл МАШ МУУ. Ямар зааланд барилдах дараагийн бөхийн нэр сонсох гээд хүлээж байгаа биш дээ.
2022-11-25 12:49:00 - 66.181.161.14