Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
Гадаад худалдааны нэвтрэх хүчин чадлыг 20 сая тонноор нэмэгдүүлэх Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

Гадаад худалдааны нэвтрэх хүчин чадлыг 20 сая тонноор нэмэгдүүлэх Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-11-25 09:24:00

Экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр төмөр зам өнөөдөр ашиглалтад орлоо. 

Энэ оны гуравдугаар сард уг төмөр замыг богино хугацаанд ашиглалтад оруулах үүрэг өгч байсан юм. Бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр найман сарын дотор ийнхүү бүрэн ашиглалтад оруулж төмөр замын тээврийг эхлүүлэхэд бэлэн боллоо. 

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь Монгол Улсын анхны гуравласан төмөр замын уулзвар болж буйгаараа онцлог. Түүнчлэн энэхүү төмөр зам нь 1,520 мм царигтай, 25 тонн голын даацтай, буталмал, чулуун чигжээстэй, төмөр бетон дэртэй, гуравдугаар зэрэглэлийн дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын системтэй юм. 

Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт ачаа тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэж, тээврийн өртөг, хугацаа хэмнэх давуу талтай гэдгийг албаныхан нээлтийн үеэр онцолж байв.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-11-25 09:24:00

Сэтгэгдэл бичих