Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд “Бавуугийн Лхагвасүрэн сан”-гийн нээлт болно

Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд “Бавуугийн Лхагвасүрэн сан”-гийн нээлт болно

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-11-25 08:16:42

Арваннэгдүгээр сарын 25-ны өдөр болох үйл явдлын тойм:


09.00 цагт Багшийн дээдийн Сонор плаза”-гийн 2 давхарт Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Lavlagaa.e-mongolia.mn системийн нээлт болно.

 

09.00 цагт “Чингис хаан”-ы музейд  Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Чингис хаан судлаач Дамбын Базаргүр агсны 90 насны ойг тохиолдуулан "ЧИНГИС ХААН АТЛАС"-ын нээлтийн үйл ажиллагаа, ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгээс хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулна. Утас: 8800-7709.

09.30 цагт: ХААИС-д Ойн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойг тохиолдуулан “Ойн салбар-60” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.


10:00 цагт Төрийн ордонд: Монголын эм зүйн ажилтны 8 дугаар Их хурал болно. Утас: 9311-6060, 9979-7227.


10.00 цагт: Соёлын өвийн Үндэсний төвд: Соёлын бүтээлч сарын хүрээнд “Түүх, соёлын үл хөдлөх дурсгал ба газрын харилцаа” хэлэлцүүлэгтэй. 


11.00 цагт Төрийн ордонд Засгийн газар, Жендэрийн Үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангаас “Нандин бүхнээс хамгаалья-Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” аяныг эхлүүлж буй талаар хэвлэлийн бага хурал болно. Утас: 9139-9149.

 

11.40 цагт: Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд “Бавуугийн Лхагвасүрэн сан”-гийн нээлт болно.

 

-ШУА-д Академийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн “Цахим шилжилт: Туршлага, сорилт” хэлэлцүүлэгтэй.

-"Дүнжингарав” худалдааны төв дэх Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвд “Нээлттэй ажлын байрны өдөрлөг-2022” “болно.


-Соёлын бүтээлч сарын хүрээнд Монголын Мэргэжлйн загвар зохион бүтээгчдийн холбооноос зохион байгуулж буй “Загварын 7 хоног” өнөөдөр эхэлж байна. 


-МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Археологийн судалгааны төв, Археологи, антропологийн тэнхимээс "Монголын археологи: Орчин цагийн судалгаа, шинэ хандлага" олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. 



Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-11-25 08:16:42

Сэтгэгдэл бичих