Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Азийн аваргын мөнгөн медальт Т.Номин-Эрдэнэ: Дэлхийн аварга, олимпын аварга болох зорилготой

Азийн аваргын мөнгөн медальт Т.Номин-Эрдэнэ: Дэлхийн аварга, олимпын аварга болох зорилготой

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-11-22 10:35:41
     Иорданы нийслэл Амманд аравдугаар сарын 30-наас 11-р сарын 13-нд боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон билээ. Энэ тэмцээнээс манайхан хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртсэн. 
    Эмэгтэйчүүдийн 60 кг-д мөнгөн медаль зүүсэн Хил хамгаалах ерөнхий газрын хилийн цэргийн 0208-р салбар, "Хилчин" спорт хорооны тамирчин, спортын мастер Т.Номин-Эрдэнэтэй ярилцсанаа уншигч та бүхэнд толилуулъя. Тэрээр манай ширэн бээлийтнүүдээс хамгийн залуудаа буюу 19 насандаа тивийн аваргад финалдсан юм. 
   
-Юуны өмнө насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе... -Баярлалаа. -Та тулаануудынхаа талаар яриач... 

  -Эхний тулаан маань маш хүнд болсон. Хүрэл медалийн төлөө Азийн хошой аварга, Казахстаны Римма Волосенког 5:0-ээр яллаа. Тэр бусад өрсөлдөгчөөс маань илүү их бяртай, хүчтэй тамирчин байна билээ. Тиймээс илүү хүнд тулаан болсон л доо.  Мөнгөн медалийн төлөө Тайландын Порнтип Буапатай тулалдаад, бас 5:0-ээр ялсан. Мөн л хүчтэй өрсөлдөгч байлаа. Тайланд бүсгүй залуучуудын Азийн хошой аварга юм билээ. Аваргын төлөө 2018 оны дэлхийн аваргын хүрэл медальт, "Жакарт-2018" Азийн наадмын аварга, 2015, 2017 оны Азийн аварга, Солонгосын Ён Жи О-д 0:5-аар хожигдчихсон. 
No description available.

-Аваргын төлөөх тулаанд ялах боломж байсан уу? 

-Ялах боломж байсан шүү. Гол тактик дээр жаахан алдсан гэж бодож байна. -Багш нар тань завсарлагаар юу гэж зөвлөв? -Намайг Энхтөр, Батхүү, Аброр багш авч рингэнд гарсан. Аброр гэдэг маань узбек багш л даа. Тэд нар завсарлагаар "Хожигдож байна шүү. Өшөө илүү ажиллаад өгөөрэй" гэсэн.

 -Солонгосын тамирчинтай өмнө нь тулалдаж байв уу?

 -Огт мэдэхгүй ээ, тэр солонгосыг. Бид хоёр өмнө нь тулалдаж байгаагүй. -Танай жинд хэдэн тамирчин оролцов? Хамгийн залуу нь та байсан уу? -Долоон боксчин оролцсоноос би хамгийн залуу нь байсан. 

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч хаанахын хэн байв?

 -Би түрүүн казахтай хийсэн тулаан хамгийн хүнд байсан гэж ярьсан даа. Тиймээс хамгийн хүчтэй өрсөлдөгч маань Азийн хошой аварга, Казахстаны Римма Волосенко байлаа. 

-Тивийн аваргын мөнгөн медалийг шагнал урамшуулал дагадаг уу?

 -Өмнө нь мөнгөн шагнал дагадаг байсан юм билээ. Харин энэ жил урамшуулал өгөөгүй. 

-Та хэдэн кг хасаж оролцов? 

-Нэг их биш ээ. Ерөнхийдөө хоёр кг л юм даа. 

-Одоо ямар тэмцээнд оролцох вэ?

 -Энэ жилийн хувьд сүүлийн тэмцээн маань Азийн аварга байлаа. Он гараад Азийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. 

-Ер нь яагаад боксоор хичээллэх болов?

 -Анх биеэ хамгаалж сурах зорилгоор боксоор хичээллэх болсон шүү дээ. ОУХМ Түвшинбат манай хамаатан, аавын минь төрсөн дүү нь. Өөрөөр хэлбэл авга ах. Ахынхаа тоглолтыг үзээд, гэр бүлээрээ дэмждэг байлаа. 

 -Багадаа нэлээн зодоонч охин байсан уу?

 -Тийм ч зодоонч байгаагүй ээ. Харин эршүүд охин байлаа. Янз бүрийн спортын уралдаан тэмцээнд их орно.

 -Боксоор анх хичээллэхэд гэрийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ? 

-Ээж маань анхандаа дэмждэггүй байсан. "Охин хүүхэд яахаараа боксоор хичээллэдэг юм бэ!?" гээд л. Нүд хөхрөх, хамраас цус гарах зэрэг нь ээжид эвгүй санагдсан юм шиг байна билээ. 

No description available.
-Анхны тэмцээн бас анхны амжилт чинь... 

-Анхны тэмцээн маань өсвөрийн улсын аварга. Хоёр сар хичээллээд л Баянхонгор аймагт 2016 онд өсвөрийн улсын аваргад оролцож байлаа. Тэр тэмцээний үеэр үзэгчид "Их авьяастай охин байна" гэж хоорондоо ярилцаж байсан шүү. Би ч сайн тамирчидтай сайн үзсэн л дээ. Харин Говьсүмбэр аймагт болсон тэмцээнд 51 кг-д хоёр тулалдаад, хүрэл медаль хүртсэн маань анхны амжилт. 

-Насанд хүрэгчдэд гаргасан амжилтаа дурдаач... 

-Энэ жил насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлж, шилдэг боксчны шагнал хүртсэн. Бас ОХУ-ын Хабаровск хотод болсон "А" зэрэглэлийн олон улсын тэмцээнээс хүрэл медаль авлаа. Өнөө жилийн Азийн аварга бол насанд хүрэгчдийн хоёр дахь тэмцээн маань. Насанд хүрэгчдийн хоёр тэмцээнд оролцоод, хоёулангаас нь медаль аваад байна. 

-Танай жингийн дотоодын өрсөлдөөн хэр вэ? Гол өрсөлдөгч гэвэл...

 -Манай жингийн дотоодын өрсөлдөөн бас л ширүүн шүү дээ. Гол өрсөлдөгч маань Бадмаараг гээд охин бий.

 -Өсвөрийн Азийн аварга байх аа?

 -Тийм ээ, 2019 онд өсвөрийн тивийн аваргад түрүүлсэн. 

-Дархан мэх гэдэг шиг дархан цохилт гэж бий юу, танд?

 -Дархан цохилт гэвэл хойд гарын цохилт минь юм даа. Ер нь хойд гарын шулуун цохилтыг сайн хийдэг. 

-Хойтон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно биз дээ? 

-Эхлээд Азийн наадамд оролцоно. Тэндээс дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авах юм. 

-Ингэхэд та хэдэн нас хүртлээ тулалдана гэж боддог вэ? 

-Том амжилт гаргатлаа явна гэж боддог доо. Миний зорилго бол дэлхийн аварга бас олимпын аварга болох. 

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье. 
  No description available.
                                                                                                                                                               Ш.Эрдэнэтөр
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-11-22 10:35:41

Сэтгэгдэл бичих