Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Н.Ганибал: Эрх баригчид Халзан бүргэдэйн ордод хууль бус лиценз олгосон

Н.Ганибал: Эрх баригчид Халзан бүргэдэйн ордод хууль бус лиценз олгосон

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-11-21 12:35:10

УИХ дахь Ардчилсан нам мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал мэдээлэл өглөө.


Тэрбээр "МАН-ын амлалттай холбоотой асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. МАН 2020 онд агаарын бохирдлыг бууруулж, иргэдийг баталгаатай ундны усаар хангана гэж амлаж байсан. Харамсалтай нь бодит байдал дээр энэхүү амлалт биелсэн үү үгүй юу гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Агаарын бохирдлыг бүх иргэн өөрийн биеэр мэдэрч байна. Сайжруулсан түлшнээс өөр авах арга хэмжээ байхгүй байна уу? МАН амлалтаасаа буцаж байна гэсэн ойлголт гарч байна. 

Улаанбаатар хотын нийт хүн амын 54.3 хувь нь зөөврийн усыг хэрэглэж байна. Айл өрхүүд рүү ундны цэвэр ус оруулах ажил хийхгүй байгаа юм. Тодорхой төлөвлөсөн ажил гэж байхгүй байна. Өдрийг аргацаасаар 2.5 жил өнгөрлөө. 12 аймгийн 35 сумын ундны усан дахь нянгийн тоо стандарт хэмжээнээс өссөн. 

Дараагийн нэг асуудал бол уул уурхайн лицензийн асуудлыг нээлттэй болгоно гэсэн. Харамсалтай нь энэ асуудалд хамгийн ойр жишжж блд Халзан бүргэдэйн ордод хууль бус лиценз олгосон. Нээлттэй биш бүх юмны цаана авлига, ашиг сонирхлын зөрчил бий болдог. Ховд аймгийн Засаг даргыг солиод энэ ажлыг хийсэн. 

Туул голын тусгай хамгаалалтын бүсэд 59 лиценз олгож, эдгээрийн есөн нь 30 иргэн, ААН-ийн газартай давхцаж байна. Аялал жуулчлалын бүс нутгийг зөвхөн дарга нар өмчилдөг байдал газар авлаа. Тусгай хэрэгцээт газар нутгийн цаана авлига нуугдаж байгаа" гэв. 

24tsag.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-11-21 12:35:10

Сэтгэгдэл бичих