Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Эквадорчууд хожиж, Э.Валенсиа дээд амжилт тогтоолоо

Эквадорчууд хожиж, Э.Валенсиа дээд амжилт тогтоолоо

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-11-21 12:32:16
Өчигдөр хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээн Катарт эхлэв. Нээлтийн тоглолт "А" хэсэгт тэмцээнийг зохион байгуулагчид Эквадорын шигшээ багийн хооронд болж, 0:2-оор хожигдлоо. Тоглолтын гол баатраар Эквадорын шигшээ болон Туркийн "Фенербахче" багийн  33 настай довтлогч Эннер Валенсиа тодорчээ. Тэрээр тоглолтын 16 дахь минутад 11 метрийн торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэсэн бол 31 дахь минутад хамгаалагч А.Пресьядогийн дамжуулалтаар мөргөж, гоол оруулсан аж.  Дэлхийн аваргын тэмцээнд тав дахь гоолоо оруулсан Э.Валенсиа 2014 оны дэлхийн аваргын тэмцээний хэсгийн тоглолтод Швейцарт нэг, Гондураст хоёр бөмбөг оруулсан юм. "А" хэсгийн хоёрдугаар тойрогт Катарчууд Сенегалтай, Эквадор Голландтай энэ сарын 25-нд тоглоно.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-11-21 12:32:16

Сэтгэгдэл бичих