Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Хамгийн үнэтэй баг нь Англи, хамгийн үнэтэй тоглогч нь К.Мбаппе

Хамгийн үнэтэй баг нь Англи, хамгийн үнэтэй тоглогч нь К.Мбаппе

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-11-20 16:41:10
Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээн Катарт өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээнд оролцож буй 32 баг болон тэдгээрийн тоглогчдоос хамгийн үнэтэйг нь зарлав. 1. Англи-1,26 тэрбум евро. Ф.Фоден-110 сая евро. 2. Бразил-1,14 тэрбум евро. В.Жуниор-120 сая евро. 3. Франц-1,03 тэрбум евро. К.Мбаппе-160 сая евро. 4. Португали-937 сая евро. Р.Леау-85 сая евро. 5. Испани-902 сая евро. Педри-100 сая евро. 6. Герман-,885,5 сая евро. Ж.Мусиала-100 сая евро. 7. Аргентин-633,2 сая евро. Л.Мартинес-75 сая евро. 8. Голланд-587,25 сая евро. Де Лигт-70 сая евро. 9. Бельги-563,2 сая евро. К.де Брейне-80 сая евро. 10. Уругвай-449,7 сая евро. Ф.Вальверде-100 сая евро. Харин хамгийн хямд баг нь 14,9 сая еврогоор бүх тоглогч нь үнэлүүлсэн Катарын шигшээ. Тус багийн хамгийн үнэтэй тоглогч нь А.Афиф бөгөөд 4 сая евро. Удаад нь 2 сая еврогийн үнэтэй А.Али орж буй бол бусад нь сая еврогоос хямд аж. Катарын удаад Коста-Рика 18,7 сая, Саудын Араб 25,2 сая еврогоор орж байна. Тэгвэл хамгийн хямд тоглогч нь Тунисын шигшээ багийн дөрөв дэх хаалгач А.Балбули. 38 настай түүнийг 50 мянган еврогоор үнэлжээ.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-11-20 16:41:10

Сэтгэгдэл бичих