Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Истанбулын халдлагын сэжигтэнг америкчууд сургажээ

Истанбулын халдлагын сэжигтэнг америкчууд сургажээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-11-18 09:15:50
 Туркийн Истанбул хотод болсон террорист халдлагад сэжиглүүлж саатуулагдсан Сирийн иргэн Ахлам Альбаширыг америк цэргүүд сургажээ. Энэ тухай "Yeni Safak" сонин мэдээлсэн ба байцаалтын үеэр бүсгүй ийн ярьсан аж. Аль-Араб (Кобани) хотод болсон сургалтад хамрагдсан түүнийг тусгай тагнуулын офицероор бэлтгэсэн байна.  Тус сонинд "Террорист эмэгтэй "Намайг Курдистаны Ажилчны намын сургуульд сургасан. Сирид америк цэргүүд хичээл заадаг байлаа" гэж мэдүүлжээ" хэмээн бичжээ. Сири бүсгүйн нуугдаж байсан байшинг нэгжиж, гадаад паспорт, их хэмжээний мөнгө, дижитал төхөөрөмж, террорист халдлага зохион байгуулсан талаарх материалыг хурааж авсан гэнэ. Энэ сарын 14-нд саатуулагдан Курдын Ажилчны намын бүлэгтэй холбоотойгоо хүлээн зөвшөөрсөн тэр, Туркэд хууль бусаар нэвтэрсэн байна.
Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-11-18 09:15:50

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

хооооооо
энэ талаар яагаад ганц ч TV мэдээгээр ярихгүй байгаа юм бол????
2022-11-19 13:42:25 - 202.21.108.30