Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Япон тэнгис рүү Хойд Солонгос баллистик пуужин харвав

Япон тэнгис рүү Хойд Солонгос баллистик пуужин харвав

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-11-18 09:14:37
БНСУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын хорооноос эшлэн Ёнхап агентлаг "БНАСАУ пүрэв гарагт Япон тэнгис рүү ойрын тусгалтай баллистик пуужин харвалаа" гэж мэдээллээ. Тус хорооны мэдээлсэнчлэн орон нутгийн цагаар 10:48 орчимд Канвон мужийн Вонсан хотоос пуужинг хөөргөжээ. Энэ талаарх бусад мэдээллийг судалж буй аж. БНАСАУ хамгийн сүүлд 11-р сарын 9-нд Япон тэнгисийн чиглэл рүү баллистик пуужин харвасан байна. Ёнхап агентлагийн мэдээлснээр БНАСАУ-ын ГХЯ-ны сайд "АНУ-ын өргөтгөсөн таслан сэргийлэх арга хэмжээ болон Вашингтон, түүний холбоотнуудын бүс нутаг дахь цэргийн үйл ажиллагаанд хатуу хариу өгнө" гэж амласны дараа пуужин харвасан гэнэ. Камбожид 11-р сарын 13-нд болсон гурван талт дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ, БНСУ, Японы удирдагч нар өргөтгөсөн таслан сэргийлэх арга хэмжээг бэхжүүлэхээр тохиролцжээ.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-11-18 09:14:37

Сэтгэгдэл бичих