Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Ичиножо озэки Шёодайг давлаа

Ичиножо озэки Шёодайг давлаа

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-11-17 15:24:00
Мэргэжлийн сумогийн Кюүшюү башёгийн дөрөв дэх өдөр макүүчи буюу дээд зиндаанд унаагүй бөхгүй болов. Азүмарюү С.Тодбилэг маэгашира Хирадоумиг шитатэдашнагэгээр, Чёошёома Г.Мөнхсайхан маэгашира Аойямаг ёрикиригээр, Тамаваши Б.Мөнх-Оргил комүсүби Дайэйшёог ошидашигаар, комүсүби Кирибаяма Б.Лхагвасүрэн ижил цолт Тобизаруг уватэхинэригээр давав. Харин сэкивакэ Хоошёорюү С.Бямбасүрэн урьд нь тав давж, нэг унасан маэгашира Такаясугийн хатакикомид тэссэнгүй. Мөн Ичиножо А.Ичинноров өмнө нь 13 ялж, тав дийлдсэн озэки Шёодайг ёрикиригээр яллаа. Ингэснээр Кирибаяма, Хоошёорюү нар гурван даваа, нэг унаатай, Азүмарюү, Ичиножо нарын даваа, унаа тэнцсэн бол Чёошёома, Тамаваши нар нэг даваа, гурван унаатай болжээ. Кюүшюү башёг гурван даваа  нэг унаатай 14 бөх тэргүүлж буйн хоёр нь монгол. Тэд бол Кирибаяма, Хоошёорюү нар. Өнөөдөр Азүмарюү Цуругишёотой, Чёошёома Точиношинтой, Тамаваши Такаясутай, Ичиножо озэки Такакэйшёотой, Кирибаяма комүсүби Дайэйшёотой, Хоошёорюү Мидорифүжитэй тулна.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-11-17 15:24:00

Сэтгэгдэл бичих