Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Монголын шигшээ баг дараагийн шатанд өрсөлдөнө

Монголын шигшээ баг дараагийн шатанд өрсөлдөнө

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-11-15 10:13:20
Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны D хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Монголын шигшээ баг хэсгийн сүүлийн тулаанаа Тайландын багтай тоглож эцсийн мөч хүртэл тэнцүүхэн үзсээр 109:105-аар хожигдлоо. Багийн ахлагч Б.Билгүүн 31 оноогоор бүх тоглогчийг тэргүүлсэн бол Т.Санчир 23, А.Ананд 20, О.Энхбаатар 11 оноо авсан юм. Тоглолтын D хэсгээс Тайланд, Монгол, Малайзын шигшээ цааш шалгарсан бөгөөд тэд урьдчилсан шатны сүүлийн даваанд Гуам, Хонконг, Сингапурын хамт нэг хэсэг болон өрсөлдөх юм. Улмаар эдгээр зургаан багаас эхний дөрөв нь 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох  эрхтэй болно.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-11-15 10:13:20

Сэтгэгдэл бичих