Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Омикроны шинэ хувилбарын талаар заавал мэдэж авах зүйлс

Омикроны шинэ хувилбарын талаар заавал мэдэж авах зүйлс

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-11-14 09:57:14

ХӨСҮТ-өөс томуу болон Омикроны шинэ хувилбар давхацсан давлагаа эхэлснийг анхааруулсан билээ. Шинэ хувилбарын талаарх мэдээллийг тоймлон хүргэе.

Дараах шинж тэмдэг илэрнэ

-Нусгайрах

-Халуурах

-Хоолой өвдөх

-Хоолой сэрвэгнэх

-Ханиалгах

Хэрхэн хүндрэлээс сэргийлэх вэ

ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр вакцины сэргээх болох нэмэлт тун хийсэн хүмүүс хүнд болон нэн хүндээр өвчлөхийг сэргийлж чадна гэсэн юм.

Зөвлөмж

Томуу төст өвчний халдвар нэмэгдэж байгаан зэрэгцээ коронавирусийн халдвар дахин дэгдэх том эрсдэл үүсээд буй энэ үед иргэд та бүхэн хүн олноор цугласан газраар явахгүй байх, өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ хийх, өрөө тасалгааны агаар сэлгэлт хийх, нэмэлт витамин ууж дархлаагаа дэмжих, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, гараа тогтмол ариутгах, амны хаалт зүүх, вакциндаа хамрагдахыг ХӨСҮТ-өөс зөвлөж байна.

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-11-14 09:57:14

Сэтгэгдэл бичих