Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
​Валютын нөөц 2.7 тэрбум доллар болжээ

​Валютын нөөц 2.7 тэрбум доллар болжээ

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2022-11-10 08:49:42

Монголбанкны валютын нөөц 2.7 тэрбум орчим ам.доллар болсон гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлсэн.

Энэ нь манай улсын 3-4 сарын импортын хэрэгцээг хангах юм. Уг нь зургаан сараас хойш доошгүй валютын нөөцтэй байх ёстой. Тиймээс Засгийн газраас валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг өгөөд байгаа. Оноос өмнө 835 сая ам.доллар оруулж ирэх үүргийг аж ахуйн нэгжүүдэд өгсөн. Тодруулбал, Эрдэнэс Тавантолгойгоос 500, Эрдэнэт үйлдвэр 300, Монголросцветмет 20, Дарханы төмөрлөгийн үйлдвэр 15 сая ам.доллар оруулах үүргийг өгсөн. Хэрвээ валютын нөөцөө нэмэгдүүлж чадахгүй бол шатахуун, хүнс гээд гаднаас худалдан авалт хийдэг бүтээгдэхүүнээ худалдан авч чадахгүй хүрнэ.

Гадаад валютын нөөц оны эхэнд 4.4 тэрбум ам.доллар байсан бол аравдугаар сарын байдлаар 2.7 тэрбум ам.доллар болсон. Харин төгрөгийн ханш оны эхнээс 18 хувиар сулраад байна.

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2022-11-10 08:49:42

Сэтгэгдэл бичих