Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
2020 оноос хойш 978 тэрбумын ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулжээ

2020 оноос хойш 978 тэрбумын ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулжээ

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2022-11-09 13:45:41

2022 оны эхний есөн сард Монголбанк, банкнуудын эх үүсвэрээр 494 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 5.9 мянган өрхөд олгожээ.

Ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2023 онд багтаан Монголбанк Засгийн газарт шат дараатай шилжүүлэх бэлтгэл ажлаа хангаж байгаагаа мэдээлсэн юм. Анхны төлөвлөгөөгөөр хөтөлбөрийн хүрээнд хоёр их наяд төгрөгийн зээл олгохоос одоогоор 1.5 их наяд төгрөг олгоод байгаа аж.

Даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин 2023 оны долоодугаар сар дуустал хойшлуулах санал гаргаад байгааг мэдээлсэн юм.

Харин Монголын Банкны Холбоо болон эдийн засагчид эргэн төлөлтийг дахин хойшлуулбал санхүүжилтийн тогтолцоонд хүндрэл учрах эрсдэлтэйг анхааруулж байна.

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан

Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар

Цар тахлын хуулийн дагуу 2020 оноос хойш нийт таван удаагийн хойшлуулалтаар 3.4 их наяд төгрөгийн зээлийн 978 тэрбум үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хойшлуулжээ.

Орон сууцны санхүүжилтийн тогтолцооны хоёрдогч зах зээлд “Монголын ипотекийн корпорац” 30 орчим удаагийн үнэт цаас гаргаж, дахин санхүүжилт хийсэн байна. Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 6.6 их наяд төгрөгөөс 3.4 их наяд төгрөгийг нь “Монголын ипотекийн корпорац” худалдан авч, үнэт цаасжуулан дахин санхүүжилт хийж иржээ. Хэдий тийм боловч зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан хугацаанд “Монголын ипотекийн корпорац” нөөц сангаасаа үнэт цаас эзэмшигчийн төлбөрийг төлж ирснээ мэдээлж байсан юм.

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2022-11-09 13:45:41

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin
ipotekiin 8 huviig buulgah asuudal yasiin bol
2022-11-10 10:24:12 - 66.181.160.18