Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Дэд сайд Б.Болор-Эрдэнийг чөлөөлнө

Дэд сайд Б.Болор-Эрдэнийг чөлөөлнө

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-11-09 09:31:00
Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өчигдөр /2022.11.08/ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн билээ.  Тэрбээр "Сүүлийн хэд хоног улс төрийн зохион байгуулалттай дайралт, хуучин системийн завхрал, хуурамч мэдээлэл, ХАРЛУУЛАХ ТЕХНОЛОГИ, авилгажсан системийн цохилтыг яс махандаа шингэтэл ойлгож мэдэрлээ. Мөнгө, ашиг сонирхол, эрх мэдэл байхад хэнийг ч зохион байгуулалттайгаар яллаж болдог юм байна!Би дэд сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлснээ мэдэгдэж байна. Гэхдээ энэ бугширсан 30 жилийн системд бууж өгч байгаа юм биш шүү. Харин ч тэмцэнэ. Тэмцэхдээ илүү эрх чөлөөтэй тэмцэнэ! Илүү олон залуучуудтай хамт тэмцэнэ" хэмээн цахим хуудаснаа өөрийн байр сууриа илэрхийлсэн байдаг.   Тэгвэл өнөөдрийн /2022.11.09/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар түүнийг дэд сайдын албан тушаалаас нь чөлөөлөх эсэх зэрэг хэд, хэдэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-11-09 09:31:00

Сэтгэгдэл бичих