Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Өнөөдрөөс ААН, байгууллагын цахилгааны тарифыг нэмлээ

Өнөөдрөөс ААН, байгууллагын цахилгааны тарифыг нэмлээ

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2022-11-01 10:31:00

Засгийн газар санал болгож, Эрчим хүчний зохицуулах хорооны баталснаар ААН-үүдийн цахилгааны тарифыг өнөөдрөөс буюу арваннэгдүгээр сарын 1-нээс нэмлээ.

Тодруулбал, Засгийн газраас дараах саналыг Эрчим хүчний зохицуулах хороонд гаргасан. Үүнд 5,000 КВт хүртэл цахилгааны хэрэглээтэй ААН-ийн цахилгааны хэрэглээнд 14 хувь, үүнээс дээш хэрэглээтэй ААН цахилгааны хэрэглээнд 28 хувиар төлбөрийг нэмэгдүүлж тооцно. Мөн уул уурхайн компаниуд, банк, үүрэн телефон, операторууд, криптовалют олборлогч байгууллагууд 200 мянган КВт хүртэл 28 хувь, үүнээс дээш хэрэглээнд нь 38 хувийн нэмэгдэл тооцох юм.

Уг саналыг Эрчим хүчний зохицуулах хороо хүлээн авч зөвлөлөөрөө хэлэлцэн, холбогдох тогтоолыг гарган Хууль зүй, дотоод хэргийн яам руу илгээсэн байна. Тогтоолыг ХЗДХЯ хууль, эрх зүйн хүрээнд хянаад төрийн мэдээллийн нэгдсэн санд нийтэлснээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Түүнчлэн ААН-үүдийн дулааны үнийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс нэмэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Харин айл өрхийн цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй юм байна. 

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2022-11-01 10:31:00

Сэтгэгдэл бичих