Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийж, иргэд, аж ахуйн нэгжүүдээс уучлалт гуйв

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийж, иргэд, аж ахуйн нэгжүүдээс уучлалт гуйв

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-11-01 10:54:08

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км замыг хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-ны Ням гарагт нээсэн. 

Энэ талаар өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийж, иргэд, аж ахуйн нэгжүүдээс уучлалт гуйв. 

Тэрбээр "Монгол Улсын нийгэм, эдийн засаг, зорчигч болон ачаа тээврийн гол судас болсон, Монгол Улс ОХУ-ыг холбосон, импортын ачааны дийлэнх хэсгийг тээвэрлэдэг Дарханы зам олон жилийн хугацаанд баригдаж, энэ хугацаанд ард иргэд, ААН байгууллагуудад хүндрэл учруулж байсанд уучлалт хүсье. 

Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу холбогдох яамд, байгууллагууд анхаарал тавьж ажилласны дүнд Дархан-Улаанбаатар чиглэлийн нэг урсгал, хоёр эгнээ зам хөдөлгөөнөө нээж байна" гээд өнгөрсөн хугацаанд хатуу боловч үнэн үгээр шүүмжилж, ажиллах боломж олгож байсан иргэд, мөн энэ замыг чанартай богино хугацаанд хийхээр хичээж ирсэн нийт замчдадаа баярлалаа гэдгийг хэллээ. 

Ирэх жил хоёр урсгал, дөрвөн эгнээ зам бүрэн нээгдэнэ. Энэ хүртэл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, дүрмээ баримталж, тэмдэг тэмдэглэгээг дагаж, осолгүй зорчихыг иргэд тээвэрчдэдээ уриалж байгаагаа С.Бямбацогт хэлэв. 

ВИДЕО:

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-11-01 10:54:08

Сэтгэгдэл бичих