Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Зээлийн өрийн үлдэгдэл 23 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.8 хувиар нэмэгдэв

Зээлийн өрийн үлдэгдэл 23 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.8 хувиар нэмэгдэв

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг Уржигдар

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 9 дүгээр сарын эцэст 23 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 195.2 (0.9 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2.8 (13.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.


Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 51.4 хувь нь иргэд, 47.1 хувь нь хувийн байгууллага, 0.9 хувь нь санхүүгийн болон бусад байгууллага, 0.6 хувь нь төрийн байгууллагынх байна. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 9 дүгээр сарын эцэст 19.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 188.5 (1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 (12.3 хувь) их наяд төгрөгөөр  нэмэгджээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 83.8 хувийг эзэлж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 


Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны 9 дүгээр сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 44.6 (3.7 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 96.4 (9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.1 хувийг эзэлж байна.


Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл дээрх хугацаанд 2.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 51.4 (2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 580.3 (29.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.2 хувийг эзэлж байгаа аж.


Арилжааны банкууд болон Монголын Ипотекийн корпорац (МИК)-аас иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 8 дугаар сарын эцэст 6.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 68.7 (1.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 740.5 (13.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг Уржигдар

Сэтгэгдэл бичих