Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Ричард Буанган ажилдаа орлоо

АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Ричард Буанган ажилдаа орлоо

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-10-26 14:04:17

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Буанганыг хүлээн авч уулзав. Уулзалтаар Элчин сайд Р.Буанган АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон тухай Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг Гадаад харилцааны дэд сайдад гардуулав.

Дэд сайд Б.Мөнхжин АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдыг албан ёсоор үүрэгт ажилдаа орж байгаад нь амжилт хүсч, баяр хүргэн, Монгол Улсын чухал гуравдагч хөрш, стратегийн түнш орон болох АНУ-тай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэв.

Элчин сайдын зүгээс АНУ-ын Засаг захиргаа Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг гэдгийг тодотгоод хоёр улсын Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр орны хооронд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хөгжүүлэх хийгээд эдийн засгийн хамтын ажиллагааны эзлэх байр суурийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд тодорхой уулзалт, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа тэмдэглэв.

Элчин сайд Р.Буанган нь АНУ-ын дипломат албанд 20 гаруй жил ажилласан, Энэтхэг-Номхон далай, Зүүн Хойд Азийн бүс нутгийн асуудлаар мэргэшсэн, Африк, Европ, Ойрхи Дорнод, Ази дахь АНУ-ын ДТГ-уудад тус тус томилогдон ажилласан, Төрийн департаментад удирдах албан тушаалыг удаа дараа хашиж байсан туршлагатай дипломат юм.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-10-26 14:04:17

Сэтгэгдэл бичих