Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Өнөөдөр анх удаа хүн торхонд суугаад Ниагара хүрхрээг туулсан өдөр

Өнөөдөр анх удаа хүн торхонд суугаад Ниагара хүрхрээг туулсан өдөр

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-10-24 17:46:11
1901 оны 10-р сарын 24-ний өдөр (121 жилийн өмнө) 63 насны төрсөн өдрөө тэмдэглэж байгаа дунд сургуулийн багш Энни Эдсон Тэйлор /Annie Edson Taylor/ торхонд суугаад алдарт Ниагара хүрхрээг /Niagara Falls/ туулсан анхны хүн болсон бөгөөд тэрээр амьд гарч чадсан нь гайхалтай.
Ниагара хүрхрээ нь АНУ, Канадын хил дагуу оршдог, дундаж өндөр нь 51 метр ба секундэд 2,400 м3 ус унаж байдаг дэлхийн хамагийн том хүрхрээнүүдийн нэг билээ.
Энни 1838 оны 10-р сарын 24-нд Нью Йоркийн Оберн /Auburn, New York/ хотд найман хүүхэдтэй айлын хүүхэд болон мэндэлжээ. Аав нь гурилын үйлдвэр эзэмшдэг байсан бөгөөд энниг 12 настайд нас барсан ч гэр бүлийнхнээ сайхан амьдрахад хангалттай мөнгө үлдээсэн байсан юм. Тэрээр дөрвөн жилийн курсээ онц дүнтэй төгсөн сургуульд хичээл заах эрхтэй багш болов. Суралцах хугацаандаа Дэвид Тейлортой /David Taylor/ танилцан гэрлэснээр тэд хүүхэдтэй болсон ч удаан амьдарсангүй. Нөхөр нь ч удалгүй нас барав. Бэлэвсэрсэн Энни хэсэг он жилийг ажил, гэрийн хооронд л өнгөрүүлжээ. Удалгүй бүжгийн багшаар суралцаж, хувийн бүжгийн сургуулиа нээж, 1900 он гэхэд хөгжим хүртэл зааж байжээ.
1900 он түүний хувь үнэхээр хүнд жил байлаа. Амьдарч байсан гэр нь шатаж, хөрөнгө оруулалт хийсэн мөнгөө алдав. Тэрээр тухайн үед өөрийгөө дөнгөж 42 настай гэж хэлж байсан нь үүнээс залуу байсан бол илүү хялбараар мөнгө олох байсан гэсэн санаа байж.
Хамгийн шилдэг, соёлтой, боловсролтой хүмүүстэй үргэлж холбоотой байдаг Тэйлор амьдралд өөрийн байр сууриа хадгалахын тулд мөнгө л хэрэгтэй гэсэн бат итгэлтэй байв.
Тэрээр дараагийн жилүүдэд санхүүгийн хувьд баталгаатай болно гэж найдан Ниагара хүрхрээнээс торхтой унасан анхны хүн болохоор шийджээ. Тэйлор энэхүү аялалдаа зориулж төмрөөр маш ойрхон ойрхон бөгжилж, царс модоор хийсэн, дотор талыг нь зөөлөн гудсаар бүрсэн торх захиалж хийлгэв.
Түүний торхтой аялал хэд хэдэн удаа хойшилсон нь хэн ч хэн нэгний амиа хорлох ажиллагаанд оролцохыг хүсээгүйд оршино. Тэйлор торхныхоо бат бөхийг шалгахын тулд өөрөө аялахаас хоёр хоногийн өмнө гэрийн тэжээвэр муурыг торхондоо суулган хүрхрээний “Морины тах” /Horseshoe/ гэж нэрлэдэг хамгийн том хэсгийн дээрээс унагажээ. Тухайн үед олон цуу яриа дэгдсэн ч үнэндээ муур 17 минутын дараа амьд олдсон бөгөөд түүний толгойноос л жоохон цус гарч байж. Тэйлор муурыг амьд олсондоо баярлан хамтдаа зургаа авхуулж байж.
Ингээд 10-р сарын 24-нд түүний торхыг завьчин сэлүүрт завьныхаа хажуу талд тавин хөдөлхөд Тэйлор өөрийн азын дэр болох дээрээ зүрхний дүрстэй дэрээ барин торхонд суужээ.
Тагийг нь эргэдэн тагласны дараа найз нар нь дугуйны насос ашиглан торхон дотрохи агаарыг шахаад уг нүхээ үйсэн бөглөөгөөр сайн бөглөөд түүнийг Америкийн талаас Ямаан арлын /Goat Island/ орчимд усанд тавьжээ. Харин голын урсгал торхыг Канад талын “Морины тах” хүрхрээрүү хүргэв. Энэ цагаас хойш энэ хэсэг нь Ниагара хүрхрээний орчимд амжилттай “тэнэглэл” хийх хүмүүсийн гол бай болсон юм.
Түүнийг усанд унасан даруйд аврагчид яаран очлоо. Тэйлорийг гаргаж ирэхэд тэрээр толгой дээрээ бяцхан шалбарсныг эс тооцвол харьцангуй бэртэл үгүй, амьд мэнд гарч ирэв. Уг нь аялал 20 орчим минут л үргэлжилсэн боловч торх нээгдтэл багагүй хугацаа зарцуулсан байна.
Аялалын дараа Тэйлор хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэрэв би үүнийг амьсгал хураахынхаа өмнө хэлж байсан бол хэнийг ч энэ үйлдлийг хийх гэж битгий оролдоосой гэж хэлнэ. Хүрхрээнээс унана гэдэг бол их бууны амруу өөрөө алхаж очсонтой адил бөгөөд магадгүй би ахиад үүнийг хийвэл тэр намайг жижиг жижиг хэсэг болгон үлээх болно гэдгийг мэдэж байна” гэжээ.
Тэрээр өөрийнхөө туршлагыг ярьж өгөөд багахан мөнгө олсон боловч хэзээ ч их мөнгөтэй болоогүй юм. Тэйлор дурсамж номоо бичиж Ниагара хүрхрээний орчимд торхтойгоо суугаад зардаг байжээ. Харамсалтай нь түүний менежер Фрэнк М.Рассел /Frank M. Russell/ торхыг нь аваад зугтсан тул түүнийг олохын тулд хадгалсан мөнгөнийхөө ихэнхийг хужвийн мөрдөгчдөд зарцуулжээ. Түүний торх нэг хэсэг Чикагод олны хүртээл болж байсан боловч эцэст нь ор мөргүй алга болсон байна.
Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдийг жуулчидтай хамт дурсгалын зураг авхуулж, хөрөнгийн биржээс мөнгө олохыг хичээж, 1906 онд хоёр дахь удаагаа нүдний болор цайх өвчнөөр өвдсөнийхөө дараагаар үзмэрч хийж, орон нутгийн иргэдэд соронзон эмчилгээ хийх зэргээр өнгөрүүлжээ.
Тэрээр 1921 оны 04-р сарын 29-нд 82 насандаа таалал төгссөн бөгөөд огт мөнгөгүй байсан тул түүний оршуулгыг олон нийтийн хандиваар хийжээ. Тэрээр биеийн байдал нь доройтож, бараг хараагүй болсноо хүрхрээнээс унасантай холбоотой гэж ярьдаг байжээ.
May be a black-and-white image of one or more people

May be a black-and-white image of 5 people, people standing and outdoors
May be art
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-10-24 17:46:11

Сэтгэгдэл бичих