Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аюурсайханыг томиллоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аюурсайханыг томиллоо

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-10-21 14:30:40

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Төмөрбаатарын Аюурсайханыг томиллоо.

Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Төмөрбаатарын Аюурсайхан
 
-1975 онд Улаанбаатар хотод төрсөн

Боловсрол:

  • 1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль,
  • 1999 онд Бүгд Найрамдах Турк Улсын Докуз Ейлүл их сургууль,
  • 2006 онд  Японы олон улсын их сургууль, Сөүлийн Үндэсний их сургууль,
  • 2014 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр, боловсролын докторын зэрэгтэй

Ажилласан байдал:

  • 2000-2005 онд “Аста Пресс” ХХК-ийн ерөнхий захирал
  • 2006-2009 онд Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт ахлах референт,
  • 2008-2012 онд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
  • 2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга,
  • 2013-2015 онд Монгол ардын намын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга,
  • 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга,
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2019-2020 онд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга,
  • 2020 оноос Улсын Их Хурлын Дэд даргаар тус тус ажиллаж байна.  

Улсад 22 жил ажилласан туршлагатай.

2021 оны ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ

  • Өөрийн орлого: 235 сая
  • Гэр бүлийн гишүүдийн орлого: 159 сая
  • Орон сууц: 1,2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий нийтийн орон сууц-2, зуслангийн байшин-1, авто зогсоол-1, ферм-1
  • Тээврийн хэрэгсэл: 118 сая төгрөгийн үнэлгээ бүхий Prius XW30- 1, GLE 400- 1
  • Мал аж ахуй: 498 сая төгрөгийн үнэлгээ бүхий Хурдан удмын адуу-5, Хурдан удмын адуу-18, Адуу-118
  • Газар: 36 сая төгрөгийн үнэтэй эзэмших эрх бүхий -699м2-2, 700м2-2 газартай
  • Үнэт эдлэл: 87 сая төгрөг
  • Хадгаламж: Дотоодын банкинд 162 сая төгрөг
  • Хувьцаа: Эрдэнэс тавантолгой ХК-д 1072 ш хувьцаатай
Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-10-21 14:30:40

Сэтгэгдэл бичих