Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
"Ирэх жилээс "Оюу толгой" компанийн ашгийн 100-175 тэрбум төгрөгийн нэмэлт орлого орж ирнэ"

"Ирэх жилээс "Оюу толгой" компанийн ашгийн 100-175 тэрбум төгрөгийн нэмэлт орлого орж ирнэ"

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2022-10-21 14:29:34

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр "Оюу толгой" ХХК-ийн үр өгөөжийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрээр "Ирэх жилийн зургаадугаар сараас "Оюу толгой" компанийн нийт баялгийн 80 хувийг олборлох гүний уурхайн ажил эхэлнэ. "Оюу толгой" компанийн хамгийн үр өгөөжтэй жил 2028-2030 он байна. Ирэх жилээс "Оюу толгой" компанийн ашгийн 100-175 тэрбум төгрөгийн нэмэлт орлого орж ирнэ. Энэхүү үр өгөөж хоёроос гурав дахин нэмэгдэх шатандаа орсон" гэлээ. 

Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Оюу толгой" компанийн ашгаас 2021 оны байдлаар Монголбанканд 1,728,000,000 ам.доллар орж ирсэн. Харин "Эрдэнэт үйлдвэр"-ээс 1,122,000,000 ам.доллар орж ирсэн. 2022 оны наймдугаар сарын байдлаар "Оюу толгой" компанийн нэг тэрбум 24 сая ам.доллар, "Эрдэнэт үйлдвэр"-ээс  770,000,000 ам.доллар тус тус орж ирсэн" гэв. 

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2022-10-21 14:29:34

Сэтгэгдэл бичих