Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Калифорнид цуврал алуурчинг баривчилжээ

Калифорнид цуврал алуурчинг баривчилжээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-10-21 11:49:55
АНУ-ын Хойд Калифорнийн оршин суугчийг гурван хүний амь хөнөөсөн хэрэгт буруутган, яллагдагчаар татав. Харин цагдаа нарын мэдээлснээр нийт зургаан хохирогчийг нэг гаж донтон хөнөөсөн гэнэ. Зургаан эрэгтэйг хөнөөж, нэг эмэгтэйг шархдуулсан хэрэгт 43 настай Уэсли Браунлиг сэжиглэн, өнгөрсөн бямба гарагт баривчилсан аж. Тэднийг 2021 оны дөрөвдүгээр сард буудан егүүтгэжээ. Цагдаа нар буутай түүнийг гудамжинд саатуулсан бөгөөд ээлжит золиосоо хайж явсан байж магадгүй гэнэ. Өмнө нь түүнийг галт зэвсэг, сум хууль бусаар хадгалсан хэрэгт буруутгаж байсан юм.  Ачааны машины жолооч У.Браунлиг Стоктон хотод болсон хоёр аллага болон хүн амины хэрэг үйлдэхийг завдсан хэрэгт яллагдагчаар татахаа тус мужийн дүүргийн прокурор Тори Вербер Салазар мэдэгджээ.
Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-10-21 11:49:55

Сэтгэгдэл бичих