Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Ж.Флойдын гэр бүл К.Уэстээс 250 сая доллар нэхэмжилжээ

Ж.Флойдын гэр бүл К.Уэстээс 250 сая доллар нэхэмжилжээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-10-19 17:10:00
Жорж Флойд агсны охины ээж, репэр Канье Уэстээс 250 сая ам.доллар нэхэмжлэв. "Талийгаачийг цагдаа нарын гарт амиа алдсаныг мэдсээр байж Канье Уэст худал мэдээлэл тараасан" гэж бүсгүй болон түүний өмгөөлөгч мэдэгдсэн ба арилжааны зорилгоор репэрийн ийм үйлдэл хийсэн нь тодорхой болсныг Daily Mail мэдээллээ. 2020 оны тавдугаар сард Ж.Флойдыг хөнөөсөн хэрэг АНУ-д олон нийтийн эсэргүүцлийг өдөөснийг бид мэднэ. Тэгвэл   репэр Канье Уэст Drink Champs подкаст дээр "Цагдаагийн офицер Дерек Шовины гарт амиа алдсан хүн фентанилын тунг хэтрүүлж хэрэглэсний улмаас нас барсан" гэж мэдэгдсэн байна. Харин прокурор "Хохирогчийн үхлийн шалтгааны талаар хийсэн репэрийн тайлбар нь гүтгэлэг бөгөөд мөрдөн байцаалтын албан ёсны хувилбартай зөрж байна" гэж үзэв.
 Тэрчлэн "The Witherspoon Law Group" хуулийн компани захидалдаа "Канье Уэстийн тэрхүү үгэнд Жорж Флойдын охин маш их цочирдсон. Тэр, бяцхан охинд аюултай, эрүүл бус орчин бүрдүүлж байна. Зарим үг үр дагавартай тул ноён Уэст ойлгохоос өөр аргагүй" гэж дурдсаныг Daily Mail эшилжээ .
Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-10-19 17:10:00

Сэтгэгдэл бичих