Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
"Ах, дүүсээрээ 300-500 саяар хохирсон хүмүүс байна"

"Ах, дүүсээрээ 300-500 саяар хохирсон хүмүүс байна"

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-10-18 13:56:17

Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байсан “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох залилангийн хэргийн хохирогчид мэдээлэл хийлээ.


Иргэн Д.БЯМБАА:

-АТГ, Цагдаа, Засгийн газарт өнгөрсөн есдүгээр сард өргөдөл, гомдол өгсөн. Хохирогчдын төлөөлөл 40 гаруй хүн ирээд байна. Шалгалтын дагуу хохирол сүүлийн 1-2 дугаар сард болсон гэж байна. Аймгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой цагдаа нар, дарга н.Гантулга ажил хийгээгүй. Тэгсэн атлаа шалгалт явуулахад зөрчил байгаагүй гэж мэдээлсэн. Асар их мөнгө, эрх ашиг хөндөгдөж байгаа тул би айж байна. Төр иргэдээ хэлмэгдүүлж, иргэдээ хэлмэгдүүлдэг луйварчдын бүлэглэл болсон байна. Хөвсгөл аймагт хоёр дахь удаагийн "Анод" банк бий болох нь. Энэ хэргийг УИХ анхааралдаа аваасай. Захиргааныхан өөрсдөө мөнгөө өсгөж авсан. Шалгаач гэхээр шалгахгүй гээд байгаа нь үүнтэй холбоотой. Цагдаагийн алба хаагчид тухайн хүмүүстэй болон төрийн алба хаагчидтай хуйвалдсан гэж бодож байна. Компанитай холбоотой техник хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгийг хураасан гэсэн ч 20 тэрбум төгрөгийн үнэ хүрэх үү. Дөрөвдүгээр сард цагдаагийн Төгс-Ухаан дарга тэрбум төгрөг тараасан. Гэвч зарим хүнд өгсөн ч заримд нь өгөөгүй. Энэ бол мөрөө баллахын тулд хийж буй хууль хүчнийхний бусармаг үйлдэл гэж харагдаж байна.

Мөнгөн дүнгийн хэмжээг доод тал нь 50 сая гэж заасан. Цалин, тэтгэврийн зээл авч, хашаа байшингаа зарсан. Ах дүүсээрээ 300-500 саяар хохирсон хүмүүс байна. Энэ гурван сарын хугацаанд н.Гантулга гэх нөхөр хэвийн гэж зарлан, иргэдийн болгоомжлолыг үгүй хийчихсэн.
Мөрдөн байцаах тасгийн 4-5 мөрдөгч Хөвсгөлд очсон. Тэд "13 холбоотой дансанд нэг ч төгрөг байгаагүй. Битүүмжилсэн газар бэлэн төгрөг байгаагүй" гэсэн. 40-50 тэрбум төгрөг гэдэг бол 5-6 тонн мөнгө. Хармаалаад явах боломжгүй. Энэ мөнгө хаачсан бэ? Хаашаа ч нуусан байж болзошгүй. Доогуур холбоотой бол УИХ-ын түвшинд анхааралдаа аваач. Хоёр дахь "Анод" банк боллоо. Луйвраар Монгол Улс гаршлаа. Би гавьяат эдийн засагч болтлоо төрд зүтгэсэн. 5-10 сая төгрөгийн хохирол биш шүү дээ.

"ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛЭЭ АВААД, ХЭЦҮҮ БАЙДАЛД ОРСОН НАД ШИГ АХМАД МАШ ИХ БАЙНА"

Хохирогч н.ЭРДЭНЭЧУЛУУН: 

-Би Хөвсгөл аймгийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж ирлээ. Энэ компани үйл ажиллагаа явуулаад жил болоход "Хэвийн байна" гэж удирдлага, цагдаа хүчнийхэн хэлээд байсан. Тэтгэврийн зээлээ аваад, хэцүү байдалд орсон над шиг ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн маш их байна. Яагаад энэ асуудлыг шийдэж өгөхгүй байгаа талаар УИХ-ын гишүүдтэй уулзаж, лавлаж тодруулсан. Иргэдийг хохироосон хүмүүсийг Улаанбаатар хотод аваачиж хорьсон л гэдэг.

МАНАЙ АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН ЦЭВЭР БУРУУ БИЙ

Малчин н.ДАШДЭЛГЭР:

-Би Хөвсгөлийн мянга мянган малчны төлөөлөл болж ирсэн. Миний хувьд "Бэлтэс Мөрөн" компанийг 2021 оны гурав, дөрөвдүгээр сараас ажиллаж эхэлснээс нь хойш ажигласан. 2021 оны арваннэгдүгээр сард 4, 5 сая төгрөг хийгээд, 30 хувиар өсгөж өгч байсан. Түүнээс хойш мөнгө хийхгүй байж байгаад 2022 онд нэлээн олон төгрөг хийгээд хохирсон. Би малчны, тэтгэврийн зээлтэй. Өнөөдрийн байдлаар хөдөөгийн малчид дандаа малчны зээлтэй, тэтгэврийн зээлээ аваад хийчихсэн настай улсууд асар их байна. Хөдөө суманд ч гэсэн төрийн албан хаагчид ах дүү, хамаатан садангийнхаа нэр дээр цалингийн зээл аваад хийчихсэн улс зөндөө байна. Банк эхлээд мөнгө авахад сайхан загнаад өгч байгаа боловч хүүгээ авна. Тиймээс бид зээлийн хүүний хувьд нэлээн асуудалтай явна. Амьд хүн аргатай, ах дүү нар наана цаанатай бие биенээсээ гуйсан түүсэн байдалтай. Үнэхээр Хөвсгөл аймгийнхан гундуухан явна. "Бэлтэс Мөрөн" компанийнхан Завханд үйл ажиллагаа явуулах гэж очоод, долоо, найм хоног ажилласан гэж би сураг сонссон. Завхан аймгийн Засаг дарга "Энэ болохгүй үйл ажиллагаа" гээд хааж байхад манай аймгийн удирдлага, хяналт шалгалтынхан яагаад бүтэн жил тойрон ажиллуулав? 2022 оны нэгдүгээр сарын 24-нд хэрэг бүртгэлийн ажил нээчихсэн байхад яагаад бүтэн гурван сар ажиллуулсан юм бэ. Энэ дээр л би их гайхаж байгаа юм. Энд манай аймгийн удирдлагуудын цэвэр буруу байгаа болов уу гэсэн олголттой явна.

"ХҮҮГИЙНХЭЭ ХАДГАЛАМЖ, ДҮҮГИЙНХЭЭ НООЛУУРЫН МӨНГИЙГ АВЧ, МӨН АХААРАА МАЛЧНЫ ЗЭЭЛ АВАХУУЛААД ХИЙСЭН"

Иргэн н.МЯГМАРСҮРЭН:

-Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төлөөлөл болж ирсэн. "Бэлтэс Мөрөн" компанид итгэхгүй нэг жил гаруй явсан. Би өнчин дүүтэйгээ, охинтойгоо, эгч ах нартайгаа амьдардаг. Итгэхгүй байж байгаад хүүгийнхээ хадгаламж, дүүгийнхээ ноолуурын мөнгийг, мөн ахаараа малчны зээл авахуулаад хийсэн. Ганцхан удаа мөнгө хийгээд авъя гэж бодсон. Ойр дотныхон, ах дүү хамаатан садан, дүү нар минь мөнгө хийгээд, буцааж аваад болоод л байсан. Гуравдугаар сард мөнгө цуглуулаад хийсэн, дөрөвдүгээр сард буцааж авахаас гурав, дөрвөн хоногийн өмнө дампуурчихсан. Цагдаагийн газар очиход "Маргаашаас үйл ажиллагаа нь хэвийн явагдана. Та нар санаа зоволтгүй. Тар" гэсэн. Маргаашаас нь хэвийн үйл ажиллагаа явагдах юм болов уу гэсэн байхгүй. "Бэлтэс Мөрөнг"-гийн дарга, цэрэггүй бүгд тараад алга болчихсон. Нэг бандийг нь барьцаалж авч үлдсэн. Өрөө, байрных нь гадна хонодог болсон. Машинд нь, гэрт нь орж хонодог болсон. Би хэрчсэн гурилын үйлдвэрт ажилладаг. Нэг өдөр ажилдаа яваад иртэл "Цагдаа нар нөгөө Пүүжээг чинь аваад явчихлаа. Та нар хүн барьцаалсан хэрэгтэй болно, ингэж болохгүй гэсэн" гэсэн. Бид хүн барьцаалаагүй. Ганц үлдсэн хүн, өөр бидэнд тэрнээс өөр харагдах, гарт баригдах юу ч байхгүй юм чинь.

Цагдаагийн газар руу ороод тэр хүн дахиж гарч ирээгүй. Тэрнээс хойш бид "Бэлтэс Мөрөн" гэдэг компанийн талаар ямар ч мэдээлэлгүй, хэдэн зурагтай үлдсэн. Дараа нь бид Даваажав гэдэг хүнийг хаягаар нь явж гудамжинд барьсан. Хэд хоног ээлжээрээ сахиж, цонхон дээр нь, машин дотор нь, орцонд нь хонох нь хонож, бас арваад хоног эмнэлэгт сахисан. Гэтэл "Би та нар шиг хохирогч. 48 сая төгрөг хийсэн. Тэр хүмүүс та нарыг ашиглаж байсан юм" гэж уйлж дуулаад, эмнэлгээс гараад, усанд хаясан чулуу шиг алга болсон. Цагдаагийн газар биднийг хохирогч гээд очиход оруулдаггүй мөртлөө Хөвсгөл аймгийг тэр чигт нь луйвардсан, иргэдийг орон гэргүй болгочихсон, малгүй болгосон, зарим нэг нь даралт нь ихсээд өнгөрчихсөн, хэдэн саяр нь орон гэрээ тавьсан зарим нэг нь амиа хорлочихсон байхад санаа тавиагүй. Яахаараа бүхэл бүтэн аймгийг луйрвардсан байхад хамгаалаад, аймгийн цагдаа нар нь яаж байна ийж байна гэж тэр хүмүүсийг эмнэлэгт эргэж тойроод байна вэ. Хүүхдийнхээ хагалгаанд ороход хэрэглэх мөнгөө хийгээд алдсаны улмаас эмнэлгийн коридорт зүрхээр нь хатгаад унаж байгаа иргэнийг тоохгүй байгаа эмч нар, цагдаа нар, УИХ-аас гарсан гурван гишүүн яагаад хяналт тавьсангүй вэ. Тэр хүмүүс яагаад ирсэнгүй вэ. Бидний хүчинд л тэр хүмүүс Хөвсгөл аймгаас нэр дэвшиж гарсан шүү дээ.

news.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-10-18 13:56:17

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ид шид гэж байхгүй
бэлэн мөнгө тооны машинаар бодогдох мэт үржинэ гэж боддог мангуу монголчуудын хохь нь шүү дээ
2022-10-19 13:49:22 - 202.179.27.223
bii
odoo manaihan hot huduugui iim luivriin shinjtei ymand itgej mungu tugruguu oruuldgaa bolitsgooh heregtei.gtime geed yu bolloo doo.hashrahgui ymaa.huvsguliin tsagdaa er n yu hiij baisan bainaa,ingej ard irgediig amidralaa aldtal n yavj bgaag medseer bj yagaad baga deer n zogsoogoogui ym be.
2022-10-18 18:01:04 - 202.21.108.251