Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Титаник хөлөг онгоцны ахлах нарийн боовчин Чарльз Жокин

Титаник хөлөг онгоцны ахлах нарийн боовчин Чарльз Жокин

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-10-14 10:09:00
Британийн (э.х) талхчин Чарльз Жокин бол ихээхэн архи уух дуртай зочдын үлдээсэн хугас шил юмыг ч голохгүй хүртдэг "Хобби"- той этгээд байв. Тиймдээ ч Жокин нь маш сайн хоолтой, асар том хөвөгч онгоц болох тансаг зочид буудал бүхий Титаник хөлөг онгоцны ахлах нарийн боовчин болон ажилд оржээ.
Аливаа талх нарийн боов нь бүгд гурилаар хийгдэх тул мөөгөнцөр болон хулгана харх шавьж мэтийг нэвтрүүлэхгүйн тулд түүний ажлын байр нь тусдаа бүхээгтэй байдаг байжээ.
Титаник хөлөг онгоц нь мөсөн уулийг мөргөж живсэн тэрхүү азгүй шөнө Чарльз ердийнх шигээ хувийн бүхээгэндээ ид дуртай хоббигоо хийж байжээ.  Гэнэт хөлөг онгоцны хажуу бөөр хавьцаа шажигнахыг сонсоод тэр тавцан дээр улаан согтуу нөхөр гуйвж дайван гарч ирсэнээр архи нь гарч эрүүл болон мэгдэн сандарч эхлэх авай.
 Удалгүй ахмад Смит аврах завийг нээх тушаал өгч харин Жокин санаачлагыг гартаа авч гал тогооны өрөөны харьяа нарийн боовчдын бүхий л багийг цуглуулж талхнуудаа нөөц завинуудад хуваарилахыг тушааж, тэр өөрөө харин "Хайрт" вискигээ нөөцлөхөөр бүхээг рүүгээ буцаж ирэв. 
 "Завины дохиолол" зарласны дараа ахлах талхчин Чарьз Жокин маш тайвнаар вискигээ балган ажаад зогсож байв.  Жокин дохиоллын хуваарийн дагуу өөрийн мэдэлд байсан 10 дугаар завинд эмэгтэйчүүд, хүүхдүүдийг ачив.   Гэвч Чарльз өөрөө завиндаа суусангүй харин ч өөрийн суух ёстой суудалаа  өөрийн туслах талх нарийн боовчны нэгэнд тавьж өгөөд бүхээгт бууж үргэлжлүүлэн ууж эхэлсэн болой.
 Бүхээгт нь ус нэвчиж эхлэхэд тэрээр аврах хантааз өмсөж, архины нөөцөө аваад дээд тавцан руу гарав.  Тэр үед Титаникийн бүх завь аль хэдийн дүүрч, мөхөж буй хөлөг онгоцноос хэдийнээ холдсон байв.  Тавцан дээр тэрээр хоёр дахь хамтрагч Лайтоллертай уулзав.  Лайтоллер хожим Чарльз Жокин согтуу байсан гэж хэлсэн бөгөөд хоёр дахь хамтрагч нь дарга талхчин зугтах хувь тавилангүй гэж үзэн ууж байгаад үхэхээр шийджээ гэж бодсон байна . 
 Тавцан дээр Жокин өнөөхөөсөө хэд хэд  балгахаа мартсангүй .Ингэх хоорондоо тавцан дээрх модон сандлын тавцангуудийг салган хаяж далайн усруу шидсээр байв . Тэр жар гаруй сандалын тавцанг нь шидэж хаяснаас усанд хөвж буй зарим хүмүүс түүний шидэж өгсөн тавцан дээр гарч амь аврагдаж байжээ.   Чарльз Жокин үнэхээр л согтуу толгой оргиж Титаник хөлөгт эцсийн мөч хүртэл үлджээ. Хөлөг онгоцны хойд хэсэг хурдацтай живж эхлэхэд тэрээр хойд тугны шон дээрх төмөрлүү авирав.  Хэсэг хугацааны дараа хөлөг онгоц яг тэр газарт нь усны эргүүлэг үүсгээлгүйгээр усан дор намууханаар живэн одвой.
Ийнхүү согтуу толгой Чарльз Жокин үсээ ч норголгүй өөрийн шидсэн сандалын тавцангуудийн нэгэнд нь онож буужээ тэрээр бүтэн дөрвөн цаг гаруй хугацаанд  Атлантын далайн хүйтэн усанд хөвж халаасандаа болон хүзүү хантааз 2г дамнуулан холбож уясан нөөц архиа ууж суусан байна.   Лайтоллер аврагдсан хүмүүсийн дунд Жокиныг хараад нүдэндээ ч итгэсэнгүй.  Чарльзын дуртай хобби нь тэр шөнө түүнийг  Атлантийн далайн цан хүүрэг татуулсан цэвдэг мэт мөсөн тамаас амьд мэнд гаргахад нь тус болсон нь тэр ажээ.
Тогоочийн өмсгөлтэй аврах хантаазнаас нь өөр хувцасгүй тэрбээр олон хүний амь аврах гэж сандалын тавцанг хуулсан нь биеийг нь дулаацуулж , мөн дөрвөн цагийн турш тэрээр хуурай толгойтой хэвээр байсан түүний хөлдөж үхээгүй шалтгаан нь болсон бөгөөд бага температурт хөлддөггүй шингэн ихээр залигаж Титаник хэмээх тансаг хөлгийн өндөр илчлэгтэй хоол хүнсээр хангагдаг байсантай нь холбоотой байв.   Аврагдсаны дараа ч манай баатар "хобби' болон мэргэжлээ өөрчлөөгүйгээр өөр хөлөг онгоцонд үргэлжлүүлэн ажиллаж тус онгоц дээрээ ч уусаар далайн дараачийн аялалдаа  гарчээ.
Ийнхүү Чарльз Жокин дахин хоёр удаа усан онгоцны ахлах нарийн боовчны ажилаа хийж "Хобби"-гоороо эрчимтэй хичээллэн байсан хэдий ч энэ удаа тэдний хөлөг онгоц нь замдаа сүйрсэн бөгөөд тэрээр 78 настайдаа далайн гүн харанхуйруу үүрд уусан одсон түүхтэй.
Одоо ч Ч.Жокиний алдар нэрийг нь дурсаж , түүний булшин дээр  "Титаник Бейкер" гэсэн үг үсэг сийлээстэй байсаар л байх авай .
Tataar Mongol ийн орчуулгаар
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-10-14 10:09:00

Сэтгэгдэл бичих