Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
ОХУ COVID-19-ийн шинэ давалгааг урьдчилан таамаглаж байна

ОХУ COVID-19-ийн шинэ давалгааг урьдчилан таамаглаж байна

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-10-12 12:41:46
"ОХУ-д 2022 оны 12-р сарын 21 хүртэл COVID-19-ийн өвчлөлийн давалгааны шинэ оргил үе дэгдэхгүй" гэж Москвагийн физик, технологийн хүрээлэнгийн геномын инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, вирус судлаач Павел Волчков мэдэгдлээ. Тэрбээр "Тоон үзүүлэлтийн дагуу ОХУ-д янз бүрийн долгионы оргилуудын хоорондох завсарлага 3-6 сар болдог.
 Дараагийн оргил үе нь есдүгээр сарын 21-нээс хойш гурван сарын дараа өөрөөр хэлбэл 12-р сарын 21-нээс өмнө биш. Дахин хэлэхэд, одоо шилжилт хөдөлгөөний үйл явцын улмаас одоо үнэн зөв таамаглал гаргахад хэцүү байна" хэмээн тайлбарлажээ. Түүнийхээр цар тахлын энэ үе шатыг эцсийнх гэж үзэж болох аж. Дараагийн давалгаагаар халдварын тоо багаддаггүй юм гэхэд нас баралт цөөрөх гэнэ.  
"Би ноцтой дэлгэрнэ гэж бодохгүй байна. Хэрэв бидний дархлаагүй шинэ омог гарч ирэхгүй бол (ойрын зургаан сард бид үүнийг хүлээхгүй) давалгаа давтагдах болно. Гэхдээ тархалт, нас баралт хоёулаа багасна" хэмээн өгүүлсэн вирус судлаачийнхаар Европт өвчлөл нэмэгдэж буй ч зарим улсад Оростой төстэй дүр зураг гарахыг хүлээх бараг хэрэггүй бололтой.
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-10-12 12:41:46

Сэтгэгдэл бичих