Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Цаг агаар: Аравдугаар сард ОЖД-аас ахиу цас орно, гантай нутгаар эрт хүйтэрнэ

Цаг агаар: Аравдугаар сард ОЖД-аас ахиу цас орно, гантай нутгаар эрт хүйтэрнэ

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-10-03 15:08:15

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс бэлтгэсэн 2022 оны аравдугаар сарын цаг агаарын төлөвийг танилцуулж байна.

Аравдугаар сард газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дундаж /ОЖД/-аас дулаан байх боловч нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас ахиу орох магадлал өндөр байгаагаас ялангуяа Хэнтий нуруу орчмоор ОЖД–аас ахиу цас орох төлөвтэй байна.

Харин нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Баян–Өлгийн нутаг, Ховдын ихэнх хэсэг, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр бэлчээрийн ургамалын гарц муу, бэлчээрийн даац хэт их хэтэрсэн байгаа бөгөөд 10 дугаар сард ОЖД–аас хүйтэн, салхи шуурга ихтэй байх төлөв гарсан нь цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг малчид, ард иргэд анхаарч, малын тэжээл бэлтгэх, отор нүүдэл хийх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Мөн сарын эхээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, хүйтрэн, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар салхины хурд ширүүсч цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар.  (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор) Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрч ОЖД-аас 1–2 градусаар хүйтэн байх ба нэг, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас бага зэрэг хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нойтон цас, уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр Алтайн салбар уулсаар түр туур 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна.

Төвийн аймгуудын нутгаар.  (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул) Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн нутаг, Булганы ихэнх хэсэг болон Төвийн хойд хагаст ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтийн нуруу орчмоор буюу Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх боловч 2–3ны үед ихэнх нутгаар хүйтэрч ОЖД–аас 1–2°С–ээр хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар нойтон цас, уулархаг нутгаар цас орж, салхи 12–14 м/с, зарим үед түр зуур 18–24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурна шуурна.

Зүүн аймгуудын нутгаар. (Хэнтий, Дорнод, Сүхбаатар) Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтийн хойд хагасаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол, нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтэрч, ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байна, бусад хугацаанд ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурна.

Говийн аймгуудын нутгаар.  (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД–ын орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол, нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтэрнэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүрч шороон шуурга шуурна.

Эх сурвалж: УЦУОСМХ

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-10-03 15:08:15

Сэтгэгдэл бичих