Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 04, Ням
УИХ-ын дарга болон нийслэлийн удирдлагууд ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын дарга болон нийслэлийн удирдлагууд ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-30 16:21:29

Нийслэлийн удирдлагууд болон Монголын Ахмадын холбоо, Нийслэлийн Ахмадын хорооноос өндөр настнууддаа жил бүр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ хүрээнд Олон улсын ахмад настны эрхийг хамгаалах өдөр, Монголын ахмадын өдрийг тохиолдуулан нийслэлд оршин суугаа ахмадуудад УИХ-ын дарга болон нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүлсэн юм.

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү, Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, Нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням нар оролцож, нийслэл хотыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан зарим ахмадын төлөөлөлд шагнал гардууллаа. Мөн нийслэл, дүүргүүдийн төлөөлөл болж, салбар бүрд түүчээлсэн есөн ахмадад хүндэтгэлийн бэлэг гардуулсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Энд хуран цугласан эрхэм хүндэт ахмадууд та бүхэндээ олон улсын болон Монгол Улсын ахмадын өдрийн мэндийг хувиасаа болон УИХ-ын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлж, гүн хүндэтгэл үзүүлье. Улс, нийслэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, өнөөдрийн Монгол Улсыг бүтээн байгуулсан хүмүүс бол та бүхэн юм. Та нарынхаа ажил, амьдралын арвин баялаг туршлага, үнэ цэнтэй мэдлэг чадвараас бид байнга суралцаж байх ёстой. Та бүхэнд эрүүл энх, урт удаан нас, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээв.

Мөн өнөөдөр НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нар НЗДТГ-т ажиллаж байсан, нийслэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр  оруулсан ахмадуудад Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн хүндэт медаль гардуулж, хүндэтгэл үзүүллээ.


Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-30 16:21:29

Сэтгэгдэл бичих