Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 04, Ням
Замгүй газраар машинтай явнаас 56 га газар өвс шатаасан иргэнд ял оноолоо

Замгүй газраар машинтай явнаас 56 га газар өвс шатаасан иргэнд ял оноолоо

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-30 11:59:00

Өвс ихтэй газраас автомашинтайгаа явснаас болж яндан нь халж, гал авалцаж, ойн түймэр гарсан хэрэг гарчээ.

Тодруулбал, 60 Настай Иргэн Э Нь 2022 Оны Дөрөвдүгээр Сарын 15-Ны Өдрийн 15.00 Цагийн Үед Дорнод Аймгийн Чойбалсан Сумын Дөрөвдүгээр Багийн Нутаг “Хярт” Гэх Газарт "Тоёота Пробокс" Маркийн **** ДОР Улсын Дугаартай Тээврийн Хэрэгсэл Жолоодон Байгалийн Өвс Ихтэй Замгүй Газраар Хөдөлгөөнд Оролцжээ.

Энэ үед тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдсан өвсийг цэвэрлэхгүй явснаас яндан халж улмаар хуримтлагдсан өвснөөс гал гарч хээрийн түймэр гарч бэлчээрийн зориулалттай 25,301 га, хилийн хориотой зурвас 30,724 га, нийт 56,025 га талбай шатаж байгаль экологид 155,398,742 (нэг зуун тавин таван сая гурван зуун ерэн найман мянга долоон зуун дөчин хоёр) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирчээ.

Шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноожээ. Улмаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн байна.

Мөн байгаль экологид учирсан гэм хорын хохиролд нийт 1553.987 /нэг сая таван зуун тавин гурван мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгохоор шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-30 11:59:00

Сэтгэгдэл бичих