Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын анхдугаар хуралдаан боллоо

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын анхдугаар хуралдаан боллоо

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-30 10:05:00

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, үйлдвэрлэл, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, банк санхүү, их, дээд сургуулийн цогцолбор, аялал жуулчлал, тээвэр логистикийн төв бүхий шинэ суурьшлын бүсийг Хөшигийн хөндийд байгуулж, хөгжүүлэх УИХ, Засгийн газрын шийдвэр гарсан.

Хөшгийн хөндийн шинэ бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилготой, Монгол Улсын Шадар С.Амарсайханаар ахлуулсан Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын үндэсний хорооны анхдугаар хуралдаан өчигдөр /2022.09.29/-ний өдөр боллоо.

Хуралдааны эхэнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар тус бүтээн байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал болон 2023-2024 онд хийгдэх ажлын төлөвлөгөөний талаар танилцууллаа.

Хөшигийн хөндийд байгуулах “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалтыг орон сууц, олон нийт, худалдаа, үйлчилгээний бүс, Эдийн засгийн чөлөөт бүс, Тээвэр логистикийн төв, Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн цогцолбор, ИНЕГ-ын 600 айлын орон сууцны цогцолбор гэсэн 5 бүс байхаар төлөвлөж, одоогоор инженерийн дэд бүтцийн зураг төслийн ажил 93,3 хувийн гүйцэтгэлтэй байна.

2023-2024 онд бүтээн байгуулалтын эхний ээлжийн усан хангамжийн шугам сүлжээ, мэдээлэл холбоо, цахилгааны дэд станцын барилга, угсралт зэрэг 8 багц ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-30 10:05:00

Сэтгэгдэл бичих