Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
"Givenchy" брэндийн үүсгэн байгуулагч эр 42 жилийн амьдралаа ганц л бүсгүйд зориулсан сэтгэл хөдөлгөм түүх

"Givenchy" брэндийн үүсгэн байгуулагч эр 42 жилийн амьдралаа ганц л бүсгүйд зориулсан сэтгэл хөдөлгөм түүх

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 12 цагийн өмнө
Дэлхийн алдарт "Givenchy" брэндийн үүсгэн байгуулагч эр 42 жилийн амьдралаа ганц л бүсгүйд зориулсан сэтгэл хөдөлгөм түүх. 20-р зууны гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг болсон загвар өмсөгч, жүжигчин, хүмүүнлэгийн үйлстэн бүсгүй Одри Хепберн амьдралдаа 2 удаа л гэрлэсэн байдаг.
Амьдралынхаа 20 жилийг худал хуурмаг 2 эрд алдсан Одри үлдсэн амьдралдаа дахин гэр бүл зохиогоогүй юм гэнэ лээ. Гэхдээ тэрээр 42 жилийн турш тасралтгүй нэгэн эрийн анхаарал халамжид амьдарч байжээ. Одриг цөхрөхөд, аз жаргалтай байхад, хуримаа хийхэд, салахад, тэр байтугай энэ хорвоог орхиход нь хүртэл тэрхүү эр түүний хажууд байж л байсан юм. Энэ хүн бол та бүхний сайн мэдэх алдарт "Givenchy" брэндийн үүсгэн байгуулагч Уберт де Живонши (Hubert de Givenchy) юм.
May be an image of 2 people, people standing and suit
Живонши нь царай зүсийн хувьд өөлөх зүйлгүй сайхан эрийн зэрэгцээ баян хүний өв залгамжлагч байв. 1950 онд 25 настай Живонши өөрийн загварын студийг байгуулж байжээ. Одригийн хувьд Живоншигийн загварыг өмссөнөөр түүний бүтээж буй дүрийг улам үзэсгэлэнтэй болгож өгдөг байсан билээ. Одри өмнө нь манай залууд хандан: “Би чиний загварыг өмссөн үедээ дүрдээ шууд ордог” гэж хэлж байжээ.
Харин Живонши хариуд нь “Одри намайг загварын шинэ бүтээл бүхнийг гарахад тусалсан ” гэсэн байдаг. 1957 онд Живонши Одрид зориулж нэгэн шинэ үнэртэй ус гаргасан нь алдарт "L'Interdit" юм. Энэхүү үнэртэй ус гарсан эхний 3 жилд зөвхөн Одри ганцаараа хэрэглэдэг байсан гэж бодохоор ямар агуу сэтгэлтэй байгаа вэ. Мөн "L'Interdit" үнэртэй ус нь Одригийн амьдралдаа хэрэглэж байсан цорын ганц үнэртэй ус болжээ.
May be an image of 1 person and standing
Тэрээр нөхөрлөлийн үнэ цэнээ хүндэлдэг эмэгтэй байсныг эндээс харж болох юм. Живонши 26 наснаасаа эхлэн Одригийн амьдралын баяр гуниг, аз жаргал гээд бүхий л цаг үед нь хамтдаа,
Нас өндөр болсон хойноо ч тэд байнга хамт алхаж ярилцдаг байжээ.Сүүлд Одри хүнд өвдөхөд Живонши мэдмэгцээ хувийн онгоцоо явуулж Одриг яаралтай эмнэлэгт хүргэсэн гэдэг. Одриг онгоцондоо суух үед нь онгоц тэр чигтээ амьд цэцгээр дүүрэн байгааг хараад бүсгүй нүд дүүрэн нулимстайгаар “Энэ амьдралд минь ганцхан тэр л миний бүхий л дуртай зүйлийг мэдэж, яг л жаахан охин шиг эрхлүүлэх юм” гэж уулга алдаж байсан гэдэг. Одри нас барахынхаа өмнө Живоншид өөрийн хамгийн хайртай пальтогоо дурсгаж, “Ганцаардах үедээ энэ пальтог өмсөөрэй, би чамайг чангаар тэвэрч байгаа мэт сайхан байх болно” гэж хэлж байжээ.1993 онд Одри энэ хорвоог үүрд орхисон юм. Түүний оршуулган дээр хуучин нөхөр болон хүүгийнх нь хамт Живонши хайрцагыг нь өргөж авч явжээ.
Живонши хэдий түүнтэй гэрлээгүй ч 42 жил яг л хань шиг нь хажууд нь байсан юм. Олон жилийн дараа Живонши Одриг санахдаа “Миний зүрх, миний үзэг, миний загвар бүгд түүнийг дагаж явдаг байсан” хэмээж байжээ.
2018 онд Живонши унтаж байхдаа таалал төгсжээ. Маш олон хүмүүс түүнийг диваажин руу дурлалт бүсгүйтэйгээ уулзахаар явлаа хэмээж байсан гэдэг.
May be a black-and-white image of 2 people, people standing and overcoat
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 12 цагийн өмнө

Сэтгэгдэл бичих