Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
​'Тавантолгой-Зүүнбаян' чиглэлийн төмөр замд гарсан ослын үр дагаврыг шуурхай арилгаж, хөдөлгөөнд нээлээ

​'Тавантолгой-Зүүнбаян' чиглэлийн төмөр замд гарсан ослын үр дагаврыг шуурхай арилгаж, хөдөлгөөнд нээлээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-29 16:51:00

Дорноговь аймаг дахь Зүүнбаян өртөөнөөс "Зүүнбаян-Ханги-Мандал" чиглэлд баригдаж буй төмөр замын бүтээн байгуулалтад хэрэглэгдэх рельс болон төмөр бетон дэр ачсан “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн харьяа “Монголиан транс ложистик” ХХК-ийн эзэмшлийн зүтгүүр, ачаатай 17 вагонтой галт тэрэг Хулангийн шанд зөрлөгт орж ирэх үедээ осолдож хөдлөх бүрэлдэхүүнүүд замаас гарсан.

“Монголиан транс ложистик” ХХК-ийн зүтгүүрийн машинч болон туслах машинч нь согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд хурд хэтрүүлснээс осол гарсан гэж урьдчилсан дүгнэлт гарсан байна.

Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөллөөр ахлуулсан “Монголын төмөр зам” ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН, “Болд төмөр ерөө гол” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК -ийн хамтарсан сэргээн босголтын баг газар дээр нь шуурхай ажиллаж богино хугацаанд ослын үр дагаврыг арилгах арга хэмжээ авч гол замыг есдүгээр сарын 28-ны өдрийн 21:07 цагт хөдөлгөөнд нээлээ.

Ингэснээр “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-29 16:51:00

Сэтгэгдэл бичих