Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
БНХАУ-ын ачаа тээврийн “SF AIRLINES” компани Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулахаар боллоо

БНХАУ-ын ачаа тээврийн “SF AIRLINES” компани Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулахаар боллоо

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-29 16:31:59

БНХАУ-ын ачаа тээврийн томоохон төлөөлөл болох “SF AIRLINES” компанид Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрхийн гэрчилгээг өнөөдөр олгожээ.

Тус компани нь 2022 оны наймдугаар сарын 24-нд Иргэний Нисэхийн Ерөнхий Газарт хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтийн дагуу есдүгээр сарын 13-16-ны өдрүүдэд үзлэг шалгалтад орж, манай улсад төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаа явуулах эрхтэй боллоо. 

“SF AIRLINES” компани нь дэлхийн алдарт DHL, TNT зэрэг ачаа тээврийн компаниудтай өрсөлдөхүйц хүчин чадалтай бөгөөд өөрсдийн бүрэн эзэмшлийн 70, түрээсийн 86 гээд нийт 156 ачаа тээврийн хөлгөөр Ази, Европыг холбосон тээвэрлэлт хийдэг.

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан тус компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын гүйцэтгэх захирал Чин Ганд Иргэний нисэхийн дүрэм болон Монгол Улсад мөрдөгдөж буй бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, урт хугацаанд тогтвортой, ажиллахыг хүсэв.

Манай улс ИНД-129 дүрмийн шаардлагын хүрээнд Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээг олгосноор "SF AIRLINES” компани ачаа тээвэрлэлт гүйцэтгэхээр болж байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-29 16:31:59

Сэтгэгдэл бичих