Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Орос дахь Монголын ЭСЯ-наас анхааруулж байна

Орос дахь Монголын ЭСЯ-наас анхааруулж байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-29 16:28:08

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд, Орос улсад түр болон байнга оршин сууж буй иргэд, суралцаж байгаа оюутнуудыг хувийн аюулгүй байдлаа хангахыг тусгажээ.

Мөн эрүүл мэндээ хамгаалах үүднээс тус улсад холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр зохион байгуулагдах аливаа жагсаал, цуглаанд оролцохгүй байхыг анхааруулав.

Мөн аливаа зөвшөөрөлгүй жагсаал, олон нийтийн арга хэмжээ болж буй газруудаар зорчихгүй байх, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Тус улсад байгаа Монгол иргэд шаардлагатай тохиолдолд ЭСЯ-тай шуурхай холбогдох боломжтой.

ЭСЯ-тай холбоо барих утасны дугаар:
– Элчин сайдын яам +74956906792
– Консулын хэлтэс +74992411548

Нутаг буцах хүсэлтэй иргэд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газартай утас, и-мэйл хаягаар холбогдох боломжтой гэжээ.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-29 16:28:08

Сэтгэгдэл бичих