Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Цэцэрлэгийн цахим бүртгэлийн II шатанд 11078 хүүхэд хамрагджээ

Цэцэрлэгийн цахим бүртгэлийн II шатанд 11078 хүүхэд хамрагджээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 9 цагийн өмнө

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир өнөөдөр цэцэрлэгийн I шатны цахим бүртгэлийн үр дүн, II шатны цахим бүртгэлийн явцын талаар өнөөдөр /2022.09.29/ мэдээлэл өглөө.\

Өнөөдрийн байдлаар нийслэлд цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн тоо 113654 байна. Цэцэрлэгийн элсэлтийн II шатны цахим бүртгэл энэ сарын 10-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, 11078 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлт ирүүлжээ. Одоогийн байдлаар хүсэлт явуулсны дараа цэцэрлэгт элссэн 2263 хүүхэд бий.

Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд өргөө гэр цэцэрлэг, түрээсийн байр, шинэ обьект худалдан авах, байгууллагын цэцэрлэг зэрэг олон хэлбэрээр цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэн ажиллаж байгаа.

Тодруулбал:

-Эхний өргөө гэр цэцэрлэг Сонгинохайрхан дүүрэгт байгуулагдав.

-Түрээсийн байранд үйл ажиллагаагаа эхэлсэн 71 /7055 ор/ салбар байна.

-Бие даасан нэг обьект /240 ор/ худалдан авч, гурван обьект худалдан авахаар ажиллаж байна.

Орон сууцны 1 давхрын 7 талбайг /765 ор/ худалдан авч, 4 салбарыг /325 ор/ худалдан авах ажил үргэлжилж байна.

Цэцэрлэгийн цахим бүртгэлийн III шат ирэх аравдугаар сарын 10-24-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 9 цагийн өмнө

Сэтгэгдэл бичих