Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Хувиараа бизнес эрхлэгчид 10 хувиас дээш татвар төлөхийг эсэргүүцэв

Хувиараа бизнес эрхлэгчид 10 хувиас дээш татвар төлөхийг эсэргүүцэв

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-29 15:11:10

Татварын хувь хэмжээг нэмсэн нь хувиараа бизнес эрхлэгчдэд дарамт учруулах болсон байна. Энэ талаар Монголын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах түр хорооноос мэдээлэл хийлээ.  Монгол Улсын 2023 оны төсвийг боловсруулахдаа Сангийн яам  хувь хүмүүсийн орлого хэмжээнээс хамаарч татвар нэмэх зохицуулалтыг суулгаж өгсөн. Тодруулбал, 10 сая бол 10, 15 сая 15 хувь, 20 саяас дээш бол 20 хувийн татвар авахаар хуулийн төсөлд суулгаж өгснийг хувиараа бизнес эрхлэгчид эсэргүүцэж, энэ талаар өнөөдөр /2022.09.29/ мэдээлэл хийлээ.

Тус түр хорооны тэргүүн  Д.РААЖАВ "Монгол Улс нь зах зээлийн чөлөөт эдийн засагтай улс. Төр засгаас хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахаа илэрхийлдэг. Харамсалтай нь, эдийн засгийн энэ хүнд үед татвар нэмэх нь хувиараа бизнес эрхлэгчдэд том дарамт болохоор байна.

Татварын албанаас 2022 оны есдүгээр сарын 22-ны өдрөөс хувиараа бизнес эрхэлж буй иргэдийг дуудаж, орлогын тайлангаа авчрахыг шаардсан.  Мөн татварынхан цар тахлын хугацааны бүх дансны гүйлгээ авчир тайлагнахыг хувиараа бизнес эрхлэгчдээс шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2003 оноос эхлэн орлого тодорхойлох боломжгүй, хувиараа бизнес эрхэлдэг иргэд сар болгон 5000 төгрөгийн татвар төлдөг байсан.  2005 онд 10 мянган төгрөг, 2010 онд 20 мянган төгрөг болж нэмэгдсэн.  2017 оноос эхлэн хувиараа бизнес эрхлэгч сайн дураараа 30-40 мянган төгрөг төлдөг болгосон.  2019 оноос эхлэн 50 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүний  боруулалт хийсэн бол нэг хувийн татвар төлдөг болъё гэсэн саналыг УИХ-д хүргүүлсэн.  Энэ санал татварын шинэчлэлтэд тусгагдаж, 2020 оноос хэрэгжиж эхэлсэн.   Монгол Улсын төсвийг боловсруулахдаа татварт өөрчлөлт оруулж, 10 сая бол 10, 15 сая 15 хувь, 20 саяас дээш бол 20 хувийн татвар авах зохицуулалт хувиараа бизнес эрхлэгчдэд дарамт болох нь" гэлээ.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-29 15:11:10

Сэтгэгдэл бичих