Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
Хилээр орж ирсэн элэг нэгтнүүддээ туслах, албадан буцаахгүй байх шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна

Хилээр орж ирсэн элэг нэгтнүүддээ туслах, албадан буцаахгүй байх шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм Уржигдар

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин цэргийн насны эрэгтэйчүүдээ Украины дайнд дайчлан хамруулж байгаатай холбогдуулан манай улсыг зорих Орос иргэдийн тоо нэмэгдэж байна. Тэгвэл манай улсыг зорин орж ирж буй элэг нэгт Монгол туургатанд туслах "Нэг үндэс" хөдөлгөөн өрнүүлэх талаар мэдээлэл хийлээ.

Тэд "Элэг нэгтнүүд маань Монгол Улсыг зорин ирж байна. Тиймээс бид хилээр орж ирж буй элэг нэгтнүүддээ хэрхэн яаж туслах, ямар байдлаар ажиллах зэрэг төлөвлөгөө гаргах шаардлагыг Засгийн газарт долоо хоногийн хугацаатай хүргүүлж байна. Мөн ОХУ-аас орж ирж буй иргэд 30 хоногийн визтэй ирж байгаа. Энэ хугацаа нь дуусвал хэрхэх мэдээллийг мөн Засгийн газраас өгмөөр байна. Тухайн иргэдийг албадан гаргахгүй байх нь чухал. Үүнтэй холбоотой ОХУ-ын аливаа хэлбэрийн үйл ажиллагаанд татагдан оролцохгүй байх зөвлөмж шаардлагыг хүргүүлж байна. Дэлхий бусад улс энэ нөхцөл байдлыг хүмүүнлэг энэрэнгүй байдлаар шийдэж байгаа" хэмээлээ.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм Уржигдар

Сэтгэгдэл бичих