Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
"Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх саналыг 2023 оны төсөвт тусгасан"

"Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх саналыг 2023 оны төсөвт тусгасан"

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-29 09:34:00
 Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгө 2400 төгрөг байдаг. Тус мөнгөөр хүүхэд хангалттай илчлэг авч чадахгүй байгаатай эцэг эхчүүд болон холбогдох албаны хүмүүс санал нэгддэг. Мөн энэ оны хоёрдугаар сард УИХ-ын чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэх үед тус салбарын сайд Л.Энх-Амгалан “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг эхтэй нь хуваалцахгүй бол, төр дангаараа нуруун дээрээ үүрч явахад хүндрэлтэй болж байна. Тиймээс цаашид хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг эхээс нь гаргуулах шаардлага байна" гэж мэдээлж байсан юм.   Тэгвэл сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх саналыг төсөвт тусгасан байна. Энэ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир мэдээлэл өглөө. Тэрээр "ЕБС, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгө нэмэгдүүлэх саналыг 2023 оны төсөвт тусгасан байгаа. Эцэг, эхчүүдээс хоолны мөнгө авах тухай хувилбар албан болон албан бус байдлаар яригдаж байгаа" гэсэн юм. 
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-29 09:34:00

Сэтгэгдэл бичих