Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Жирэмсний тэтгэмжийг заавал 32 долоо хоногтойд авах ёстой заалтыг хүчингүй болгов

Жирэмсний тэтгэмжийг заавал 32 долоо хоногтойд авах ёстой заалтыг хүчингүй болгов

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 15 цагийн өмнө

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар баталсан “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 2.6-д “... жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн иргэнд эмнэлгийн хуудсыг ... жирэмсний 31-32 долоо хоногтойд ... олгоно”,  4.8.2-т “... жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй тохиолдолд /эмнэлгийн хуудас бичиж олгохгүй/” гэж тус тус заасан байна.  Иргэн Сувдаас “... жирэмсний 31-32 долоо хоногтойд эмнэлгийн хуудас олгоно гэж хязгаарласнаар жирэмсний 36-37 долоо хоногтой надад эмнэлгийн хуудас олгоогүйгээс тэтгэмжээ авч чадаагүй, журмын дээрх заалтууд нь жирэмсэн эхийн тэтгэмж авах эрхийг зөрчсөн” гэж үзэж, уг заалтуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааныг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд “... журмын холбогдох заалтууд нь хэм хэмжээний актад тавигдах шаардлагад нийцсэн ...”, “хууль зөрчөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тус хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэлэлцээд  журмын 4.8.2 дахь заалт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зорилгод нийцээгүй, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах иргэний эрхийг хязгаарласан буюу хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалтыг  оруулсан байна гэж үзэж, журмын энэ заалтыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд “тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэж заажээ.

Хуульд заасан энэ шаардлагыг хангасан эхийн жирэмсний тэтгэмж авах эрх нь жирэмсний 31-32 долоо хоног хүрч, эмнэлгийн хуудас олгогдсоноор нээгдэнэ. Аливаа шалтгаанаар дээрх хугацааны дотор эмнэлгийн хуудас аваагүй эх үүнээс хойших хугацаанд уг хуудас болон жирэмсний тэтгэмжээ авах эрхтэй. Энэ эрхийг “жирэмсний 31-32 долоо хоногтой байхдаа эмнэлгийн хуудас аваагүй” гэх үндэслэлээр хязгаарлах агуулгатай журам баталсан нь жирэмсэн эхийн тэтгэмж авах эрхийг зөрчсөн, хуулийн зорилго, зохицуулалтад нийцээгүй гэж хяналтын шатны шүүхээс үзлээ.

Харин “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 2.6 дахь заалт нь эмнэлгийн хуудсыг жирэмсний ямар хугацаанд аль байгууллага жирэмсэн эхэд олгохыг тодорхой болгож зохицуулсан заалт байх тул хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 15 цагийн өмнө

Сэтгэгдэл бичих