Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
Орчин үеийн шийдэл бүхий эхний гэр цэцэрлэг ашиглалтад оржээ

Орчин үеийн шийдэл бүхий эхний гэр цэцэрлэг ашиглалтад оржээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-29 09:08:25

Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд цэцэрлэгийн хэд хэдэн хувилбарыг бий болгоод буй. Тухайлбал, түрээсийн, салбар, байгууллагын цэцэрлэгүүд үе шаттайгаар нээгдэж хүүхдүүдээ хүлээн авсаар байна. Улаанбаатар хотын захын хороод болон гэр хорооллын дунд "Өргөө цэцэрлэг" байгуулахаар төлөвлөсөн. Орчин үеийн шийдэл бүхий дотроо ариун цэврийн байгууламжтай, шалны халаалт бүхий гэр хэлбэртэй энэ цэцэрлэгийг 40 хоногийн хугацаанд барьсан байна. Энэхүү цэцэрлэг нь  дөрвөн бүлэг бүхий 120-140 хүүхдийн хүчин чадалтай. Өргөө цэцэрлэг нь Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 271 дүгээр цэцэрлэгийн салбар бүлэг хэлбэрээр хичээллэж байгаа аж. Энэ онд орчин үеийн шийдэл бүхий 11 "Өргөө цэцэрлэг" байгуулахаар ажиллаж байна гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Орчин үеийн шийдэл бүхий эхний гэр цэцэрлэг ашиглалтад оржээОрчин үеийн шийдэл бүхий эхний гэр цэцэрлэг ашиглалтад оржээ


Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-29 09:08:25

Сэтгэгдэл бичих