Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
Нийлүүлэлт хэвийн болтол "МТ" бусад ААН-ээс шатахуун авч, талоноор зарахаар болжээ

Нийлүүлэлт хэвийн болтол "МТ" бусад ААН-ээс шатахуун авч, талоноор зарахаар болжээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-29 08:51:20

Шатахууны нөөц хэвийн хэмжээнд байгаа талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээлсэн байна. 

Уг мэдээлэлд "АИ-92 бензин зарахгүй байна гэх иргэдийн гомдол болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн мөрөөр холбогдох газруудаас тодрууллаа. 

МТ шатахуун түгээх станцад нийлүүлэлтийн доголдол үүсэж наймдугаар сарын сүүлээс АИ-92 бензинийг нийтэд худалдаалахгүй байгаа тул хэрэглэгчид бусад шатахуун түгээх станцаас авч ачаалал нэмэгдэж байна.

Үүнээс үүдэн бусад компанийн шатахуун түгээх станцуудын тухайн өдрийн бензин хэвийн хэрэглээнээс өмнө дуусаж байгаа бөгөөд өдрийн цагаар хот дундуур тээвэрлэх хориотой учир цаг тухайд нь сумлах боломжгүй, шөнийн цагаар сэлбэж байна гэх мэдээллийг авлаа.

"Магнай Трейд" ХХК улсын хэмжээнд 150 шатахуун түгээх станцтайгаас 30 нь Улаанбаатар хотод байдаг" хэмээн дурджээ. 

Дээрх асуудлаас үүдэн шатахуун түгээх станц нэг бүрд ирэх ачаалал өндөр болсон учир нөөц буурсан мэт харагдаж, иргэд банкаа дүүргэж, нөөцлөх, дараалал үүсгэх явдал гарсан байна.

"Магнай Трейд" ХХК-ийн бүтээгдэхүүний нийлүүлэлт ойрын хугацаанд хэвийн болох тул энэ хугацаанд бусад аж ахуйн нэгжүүдээс бүтээгдэхүүн авч талоноор зарах зохицуулалт хийжээ. 

Өнөөдрийн байдлаар бензин ачсан 336 вагон төмөр зам дээр зогсож байгаагаас Толгойт өртөөнд 172, үлдсэн нь Багахангай Чойр өртөөнд буухаар мэдүүлэг өгсөн байна.

 

Эх сурвалж: ШӨХТГ


Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-29 08:51:20

Сэтгэгдэл бичих