Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Сурагчдаас хандив нэрээр хахууль авдаг байсан сургуулийн захирлуудыг цагдан хорьжээ

Сурагчдаас хандив нэрээр хахууль авдаг байсан сургуулийн захирлуудыг цагдан хорьжээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм Өчигдөр
Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн захирал С.Лхагвадулам болон Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харъяа “Тэмүүжин өрлөг” ерөнхий боловсролын сургуулийн захирал хурандаа Д.Бат-Эрдэнэ нарыг ЭЦА-наас баривчлан шалгаж эхэлжээ.  ЭЦА-наас эцэг эхчүүдээс хандив нэрээр авлига авдаг байж болзошгүй хэд хэдэн сургуулийн захирлуудын албан өрөө болон гэрт нэгжлэг хийсэн аж.  Шалгалтаар дээрх хүмүүсийн гэр болон ажлын өрөөнөөс их хэмжээний мөнгө, валют хурааж авчээ.  Улмаар хойшлуулашгүйгээр ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. 
 ЕБС-ийн 84 дүгээр сургуулийн захирал нь 2022-2023 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт нэрээр тойргийн бус хүүхдүүдийг хандивын анги гэх нэрийн дор сургуульд оруулж, хахууль авсан гэх, харин “Тэмүүжин өрлөг” сургуулийн захирал нь Батлан хамгаалах салбарын эрх мэдэлтэй генерал, хурандаа нарын хүүхдүүдийг ямар нэгэн шалгалтгүйгээр сургуульдаа оруулж, харин журмын дагуу, шалгалт өгч, орох хүсэлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс их хэмжээний авлигал нэхэж авдаг байж болзошгүй хэрэгт ийн холбогджээ.
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм Өчигдөр

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

irgen
за тэгээд шалгаад ухаад юм олсонгүй гэж солировдоо
Өчигдөр - 66.181.186.58