Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
"Ул гэсэн яамны ажилтнуудыг шалгах ажлыг эхлүүлж байна"

"Ул гэсэн яамны ажилтнуудыг шалгах ажлыг эхлүүлж байна"

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-27 14:09:00

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2022.09.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 


ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийн мэдээлэл дундаа гаргасан алдааг Монголын ард түмэн шүүмжиллээ. Хоёр өдрийн туршид Монголын ард түмэн сайдын хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан ихээхэн шүүмжлэлийг Засгийн газар, салбар эрхэлсэн сайдад ирүүлж байна. Үүнтэй холбогдуулж Засгийн газрын нэрийн өмнөөс ард иргэддээ бухимдал үүсгэсэнд хүлцэл өчиж байна. Д.Сарангэрэл сайд Үндсэн хуулийн тодорхой зүйл заалт зөрчсөн үйлдлийг гаргасан. Тухайлбал, Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “Хүнийг үндэс угсаа, хэл, арсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал шашин шүтлэг үзэл бодол боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан байдаг.

Мөн 19 дүгээр зүйл “төр хүний эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэний өмнө хариуцдаг” заалт байдаг. Эдгээр заалтыг Засгийн газрын гишүүн, улс төрийн албан тушаалтан гаргасан учраас Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дараах захирамжийг гаргалаа. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж “Монгол Улсын сайдыг огцруулах тухай. Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.1 дахь хэсэг, хоёр дахь заалтыг үндэслэн Д.Сарангэрэлийг ХНХ-ын сайдын албан тушаалаас огцруулсугай” хэмээн тушаал гаргалаа. Үүнтэй холбогдуулж, УИХ, Ерөнхийлөгчтэй зөвшилцөх бичгийг Засгийн газраас хүргүүлдэг. Огцруулах ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна.

Д.Сарангэрэл сайдын албыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан түр хугацаанд хавсран ажиллах юм байна. Мөн "ул" гэж тодорхойлсон яамны ажилтнуудыг шалгах ажлыг ч өнөөдрөөс эхлүүлж байгааг ЗГХЭГ-ын дарга онцлов.

Тэрбээр "Салбарын сайд Д.Сарангэрэл ёс зүйн алдаа гаргаснаа ухамсарлаж, Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ мөн өгсөн болохыг дурдъя. Та бүхний мэдэж буйгаар Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн гаргасан үг үйлдэл Үндсэн хуулийн суурь зарчимтай зөрчилдсөн, Засгийн газрын баримтлан ажиллаж буй бодлого зарчмын эсрэг болсон хэмээн Засгийн газраас чөлөөлөх чиглэл өгч, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тушаал гаргаж ажлаас чөлөөлж байсан.

Д.Сарангэрэл сайдын тухайд ажлаа аваад удаагүй байгаа хэдий ч болгоомжгүй, үгийн алдаа хийж, ёс зүйн алдаа гаргасан гэж үзэж байна. Нөгөө талаар Ерөнхий сайд МАН-ын даргын албан тушаалыг хашдаг. МАН-ын даргын хувьд МАН-ыг төлөөлж, Засгийн газрыг төлөөлж буй сонгуульт албан тушаалтантай хариуцлага ёс зүйн гэрээ хийж хамтарч ажилладаг. Энэхүү гэрээг энэ оны наймдугаар сарын 30-ны өдөр сайд нар албан ёсоор томилогдсон өдөр үзэглэсэн. Түүний дагуу улс төрийн хариуцлагын асуудал хөндөгдөж шийдэгдсэн. Д.Сарангэрэл сайдыг чөлөөлсөн тул дараагийн сайд томилогдох хүртэл ХНХ-ын сайдын ажлыг ЗГХЭГ-ын дарга хариуцан ажиллана.

"ЯАМАНД ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ШАЛГАЛТ ОРУУЛНА"

-Д.Сарангэрэл сайд өргөдлөө өөрөө өгсөн үү. Дараагийн сайдыг хэзээ томилох вэ?

-Засгийн газар Монголын ард түмний өмнө Үндсэн хуулийг хүчин төгөлдөр хэрэгжүүлж хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд төрийн бүх шатны албан тушаалтанд хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлооход идэвхийлэн оролцох үүрэг чиглэл өгч буй. Аливаа төрийн албан тушаалтан, төрийн хариуцлагатай ажил эрхэлж буй албан тушаалтнууд хүний эрхийн асуудалд ул суурьтай хандаж, хүний эрхийг дээдэлсэн, хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлооход анхаарч, хариуцлагатай хандаж байхыг энэхүү үйлдэл тодорхой харуулж байгааг сануулан хэлье. Д.Сарангэрэл сайдын тухайд Үндсэн хуулийн зөрчилтэй ёс зүйн алдаа гаргаснаа гүнээ ухамсарлаж, үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ давхар гаргасан гэдгийг албан ёсоор хэлье.

Д.Сарангэрэл сайдын хувьд “манай яамныхан” гэж дурдсан нь яаманд өнөөдрөөс эхлэн миний бие шалгалт оруулна. Ард иргэд нийгмийн давхаргыг ангилж байгаа байдал болон бусад зүйлд хяналт шалгалт хийгээд, эргээд хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан иргэд олон нийтэд мэдээлнэ.

-Нэн ядуу 1520 өрхийг бодлогоор дэмжих асуудлын талаар та юу хэлэх вэ?

-Өнөөгийн Монголын нийгэмд үүссэн нөхцөлийг Монголын ард түмэн, хэвлэл мэдээллийнхэн ойлгож буй. Цар тахал, ОХУ-Украины дайны нөлөөлөл, урт удаан хугацаанд эдийн засгийн тогтвортой бодлогыг бүрэн барьж ажиллаж чадаагүйн улмаас эдийн засаг амаргүй байна. Өнөөдөр Монголын ард түмэн халамж хавтгайрсан, хөдөлмөр эрхлэлт хомс болсон цаг үед ажиллаж, амьдарч байна гэж дүгнэж буй. Уг алдаа дутагдлыг засч, халамжийн хавтгайрсан бодлогыг хумих зорилгоор 2020 оны МАН-ын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын хөтөлбөрт “Халамжаас хөдөлмөрт” шилжих бодлого барьж буй. Ер нь халамжийн бодлогыг оновчтой болгох, дэмжлэг шаардлагатай иргэддээ бодитой дэмжлэг үзүүлж чаддаг бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болсон нь тод харагдаж байна. Хөдөлмөр эрхлэлтэй холбоотой асуудал халамжийн нөхцөл байдлаас үүдэлтэйгээр бий болсныг бизнес эрхлэгчид, олон нийт судалгааны байгууллагын түвшинд дүгнэдэг. Нөгөө талдаа ажил олгогчдын дундаж цалин зэрэг амьдралын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахгүй байгаа талаарх мэдээлэл бий. Засгийн газар, ХНХЯ эдгээр бодлогыг ул суурьтай судалж, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бодлого хөтөлбөр гаргах зайлшгүй шаардлага үүссэн.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-27 14:09:00

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин
АН-ын үлдэгдлүүд ЯАМ ТАМГААР ИХ БАЙГАА ТЭД Л ИЙМ ЗҮЙЛ ХИЙХ ХҮМҮҮСДЭЭ. БОЛОВСРОЛЫН ЯАМНД АН -ынхан бий хуурамч дипломны материалын хулгай энэ тэрийг шалгах нь зөв.Яамдуудыг шалга
2022-09-27 20:59:03 - 192.82.80.20
Зочин
Яамныхан иргэдийг УЛ гээд инээлдээд сууж байдаг юм байна шүү. Шалгах нь зөв. 2013- 2014 оны үед АРДЧИЛСАН НАМЫНХАН АРДЫН НАМ,АРДЧИЛСАН НАмЫН ХҮМҮҮСИЙГ УЛААН ХӨХӨӨР ТЭМДЭГЛЭСЭН , АН-ынхан ЕБС төгсөж байгаа хүүхдүүдийг 3 ангилсан байсан гэсэн шүү. АН- ын гишүүний хүүхүүд 650 аас дээш МАН -ын ядуу гишүүдийн хүүхдүүдийг 400 гаас доош оноо гэх мэтээр маш их ялгаварлан гадуурхаж байсан.Мөн АН ыг төр барьж байхад Газрын албаныхан ч АН-ынхан төрийн албанд мэргэжилгүй хулгайчууд их орсон голцуу АНынхан байсан болохоор Намаар ялгаж тэр ч байтугай МАХН -ын /хуучнаар / гишүүн ядуу бол хүүхдүүдэд нь газар өмчилж өгөхгүй байсан шүү одоо ч аваагүй маш их хүмүүс бий.Ийм ялгаварлан гадуурхал АН-ын төр барих үед аюултай байсан шүү
2022-09-27 20:55:08 - 192.82.80.20