Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
МБА: “Бэлтэс мөрөн” ХХК 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан

МБА: “Бэлтэс мөрөн” ХХК 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-26 13:22:35

Мөрдөн байцаах албанаас "Бэлтэс мөрөн" ХХК холбоотой хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл өглөө.

Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь " Хөвсгөл аймагт 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн “Нэмэх даатгал” гэх нэрээр тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгон, иргэдээс өндөр хүүтэйгээр их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж буцааж хуваарилах замаар сүүлийн харилцагчийн мөнгийг эхний харилцагчид өсгөн өгч олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй асуудлаар “Бэлтэс Мөрөн” ХХК -ийг шалгаж эхэлсэн.

Мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулахад их хэмжээний хохирол учруулсан, олон тооны иргэ хохирсон байсан гэсэн дүгнэлт хийж, энэ хэргийг мөрдөн шалгах ажлын хэсэг байгуулсан. ЦЕГ-аас байгуулагдсан ажлын хэсэгт МБА-наас 20 гаруй мөрдөн байцаагч, орон нутгаас 20 орчим нийт 40 гаруй мөрдөн байцаагч шалгалт явуулсан. Мөрдөн шалгах үйл ажиллагааг тасралтгүй, шуурхай, иргэдэд учирсан хохирлыг барагдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр ажилласан. Ажлын хэсгээс орон нутаг, сумуудад иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр газар дээр нь  очиж нэхэмжлэгч, хариуцагчийг асууж, тайлбар мэдүүлэг авсан. Аудитын дүгнэлт гаргуулж, хэргийг богино хугацаанд дуусгаж, прокурор, шүүхийн шатанд шийдүүлэхээр ажилласан." гэв.

Залилах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Төгс-Ухаан "

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж “Бэлтэс мөрөн ХХК, Баяннөрөөт ХХК-д холбогдох” хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Шалгалтаар “Бэлтэс мөрөн” ХХК 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдоод байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-26 13:22:35

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

bii
id ued n shalgaj bhgui ali hezee ungursun hoino n hudluh yma manai tsagdaa mash muu ajiilaj bn
2022-09-26 21:23:51 - 202.21.108.220
Иргэн
АН-ынхан энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна. Улс дампуурсан банк ба дампуурсан компанийн хохирлыг барагдуулдаг гэнэн биш, барууны намынхан албаар улсын төсвийг хоосруулах гээд мэрийж байна. Хохирсон иргэд өөрсдөө тэр банк эсвэл компанийхныг шийтгэх ёстой. Төрийн албан хаагчдыг тийм мангар гэж битгий бодоод бай.
2022-09-26 19:27:58 - 66.181.191.178