Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 04, Ням
Г.Занданшатар: Халамжийг хавтгайруулахгүй ЗОРИЛТОТ БҮЛЭГТ шилжүүлнэ

Г.Занданшатар: Халамжийг хавтгайруулахгүй ЗОРИЛТОТ БҮЛЭГТ шилжүүлнэ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-26 10:53:00

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2022.09.26/ Төрийн ордонд "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. 

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрбээр "Үндсэн хуулиар хүн бүр ажиллаж хөдөлмөрлөх, эрхээ хамгаалуулах эрхтэй. Нөгөө талаас өндөр нас, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ төрөөс харж хандах үүрэгтэй. Хөдөлмөрийн насны хүн бүр ажил хөдөлмөр эрхлэх, өрх гэрээ авч явах үүрэгтэй. Хүн бүр хөдөлмөрлөж байж улс, орноо өөд нь татна. Гэтэл өнгөрсөн хугацаанд олон төрлийн халамж олгож ирсэн. Зарим нь эзнээ олоогүй, хавтгайрсан гэх шүүмжлэл гарах болсон. Бодит байдал ч үүнийг гэрчилж байна" гэлээ. 

Түүнчлэн "Дархан, Сэлэнгээр яваад ирлээ, сая. Очсон газар болгон ажилтан дутагдалтай байна. Цалин нь 1.5 сая төгрөг байхад л хүн ирж ажиллахгүй байна. Экспортын гол эх сурвалжууд болсон ноос, ноолуурын салбарт оёдолчин олдохгүй байна. Үүнийг цогцоор нь харж үзэх зайлшгүй шаардлага тулгарсан байна. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстой. Боломжийнхоо хэрээр бодлогоо боловсруулах ёстой. Нийт 2.5 сая иргэнд нийт 72 төрлийн халамж үзүүлж байна. Энэ бол судалгаа муутай, пополист шийдвэр байсан гэж ойлгож болно. Цаашид халамжийг хавтгайруулахгүй зорилтод бүлэгт шилжүүлэх нь чухал байна. Тэр хүмүүсийн халамж, тэтгэмжийн бодлогыг зориулж, нэмэгдүүлж ажиллах шаардлагатай байна" хэмээн тодотголоо. 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-26 10:53:00

Сэтгэгдэл бичих