Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 04, Ням
"Хүүхдэд цахилгаан дугуй унуулснаар амь нас, эрүүл мэндэд нь аюул учруулж байна"

"Хүүхдэд цахилгаан дугуй унуулснаар амь нас, эрүүл мэндэд нь аюул учруулж байна"

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-26 10:52:18
Есдүгээр сарын 24, 25-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зам тээврийн ослын шинжтэй 398 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж бэртсэний 11 нь нийслэлд, хоёр нь орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь хохирсон байна. Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн долоон осол бүртгэгдэж, долоон хүүхэд гэмтсэний дөрөв нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцжээ. Тэдний гурав нь цахилгаан дугуй унаж ашигласан бол насны хувьд 10-16 насны хүүхдүүд байна. Эцэг эхчүүд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүй хүүхдэд өндөр хурдны цахилгаан дугуй унуулж ашиглуулж байгаа нь амь нас, эрүүл мэндэд нь аюул учруулж байна. Иймд Эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, хүүхдийг урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, Арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, Хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын бүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангах Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна. Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 247 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 203, орон нутагт 44 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-26 10:52:18

Сэтгэгдэл бичих