Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
Дархан чиглэлийн 45 километр замын хөдөлгөөнийг шинээр нээжээ

Дархан чиглэлийн 45 километр замын хөдөлгөөнийг шинээр нээжээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-26 08:50:22

"Наймдугаар сарын 25-ны байдлаар Дархан чиглэлийн 45 километр замын хөдөлгөөнийг нээгээд байна. Цементийн нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудал хэвийн болжээ" хэмээн салбарын сайд мэдээлсэн байна. Гүйцэтгэгч компаниуд уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.

Одоо Аглагийн хийд рүү салдаг хэсгээс Урьхан хүртэл 20 км, Баруунхараагийн сэтэрхий хөтлөөс Хустайн давааны ар хүртэл 21 км асфальт хучилтын ажил үлджээ. 


Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт "Өнөөдөр/өчигдөр/ Дарханы замд ажиллаж, замын ажлын явц байдалтай танилцлаа. Хүн хүч, машин техникээ зөв хуваарилж ажлаа цаг хугацаанд нь, чанартай шахаж хийж чадвал нэг урсгал, хоёр эгнээний хөдөлгөөнийг нээх боломж байна. Гэхдээ гүйцэтгэгч компаниуд өөрсдөө санхүүжилт, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан ажлаа урьдчилан харж төлөвлөж, зөв зохион байгуулах хэрэгтэй байгааг хэлж санууллаа" гэв.

Өмнө нь тэрбээр аравдугаар сард хоёр урсгалтай дөрвөн эгнээ замын нэг урсгал, хоёр эгнээг нээж, шороон замаар явахгүй байх боломжийг бүрдүүлнэ хэмээн мэдээлж байсан юм.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-26 08:50:22

Сэтгэгдэл бичих